
1995 онд ОХУ-ын Samara мужийн ойролцоо автомашины үйлдвэрийн хурдны зам дээр залуу хосууд нохойтойгоо гурвуулаа аялж явсан боловч гэнэтийн авто тээврийн осол болж бүсгүй газар дээрээ амиа алджээ. Харин залуу нь эмнэлэгт хүргэгдэж амжсан боловч бие нь дийлэлгүй хэдхэн цагийн дараа хайрт бүсгүйнхээ араас нөгөө ертөнцийг зорьсон аж. Гэвч ослоос ганц амьтан амьд үлдсэн нь тэдний хайртай нохой байлаа. Уг нохойны нэрийг мэдэх ямар ч боломж байгаагүй тул хүмүүс түүнийг Kostya хэмээн нэрлэх болсон байна.
Kostya Герман хоньч нохой байсан бөгөөд цагдаагийн газраас ор сураггүй зугтсан байдаг. Гэвч хэдхэн хоногийн дараа эргүүлийн цагдаа хурдны замаар явж байгааг замын хажууд зогсох Kostya-г олж харан таньж түүнийг авах гэсэн ч нохой зугтжээ. Хэд хоногийн дараа уг замаар дахиж явахад мөн л нөгөө нохой байсан байрандаа байсаар л байлаа. Удалгүй цагдаа уг газрыг ослын газар байсныг олж мэджээ. Ийнхүү хамт ажилладаг цагдаагийн албан хаагчиддаа хэлснээр тэд нар цөм очиж Kostya-г хараад барьж авах гэсэн ч тэднээс зугтаад байсан байна. Иймд түүнийг хүслээр нь байлгахаар шийдэж хоол хүнс өгөөд орхиж одсон байдаг.
Kostya олон жилийн турш жилийн 4 улирлыг зөвхөн замын хажууд өнгөрүүлсэн бөгөөд тэрээр хэнд ч итгэдэггүй байсан ч зөвхөн хоол өгөх гэсэн хүмүүст л ойртдог байжээ. Гэвч 2002 оны зуны нэгэн өдөр Kostya ор сураггүй алга болсон тул орон нутгийн цагдаа нар албан бусаар нохойг хайтал ой модон дунд жам ёсоороо амьсгал хураасан байдалтай олдсон түүхтэй. Kostya бүхэл бүтэн 7 жилийн турш зам дагуу эздээ хүлээн гашуудан зогссон нэгэн. Эцэст нь түүний цаг болж эздийнхээ араас энэ орчлонгоос явсан байна. Түүний үнэнч сэтгэл, эр зоригийг үнэлж 2003 оны 1-р сарын 1-ны өдөр Tolyatti хотод Kostya-ийн дурсгалын хөшөөг сүндэрлүүлсэн түүхтэй


0 cэтгэгдэлтэй