
Гэрийн нөхцөлд нохойндоо хоол хийж өгөхдөө дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
1. Хамгийн гол хоол нь ястай түүхий мах / хонь, ямаа, өвлийн улиралд адуу, үхрийн өөхгүй мах/ юм.
2. Мөн доорхи хоолыг өгч болно.
• Тахианы мах, чанаж болгоогүй бүтэн араг яс
• Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнүүд / элэг, уушиг, зүрх, гүзээ гэх мэт/ -ийг заавал чанаж болгож өгөх шаардлагатай.
3. Гэрийн хоолны үлдэгдэл маш бага хэмжээгээр өгч болно.
4. Нохойны тань идүүр усаар үргэлж дүүрэн байх ёстой.
Анхаарүүлга: Элэг нь тэжээллэг хоол мөн боловч долоо хоногт нэг л удаа өгөхөд хангалттай. Хэтэрхий их элэг өгөх нь бодисын солилцоог хямрааж бодисын солилцооны өвчин / Кальцийн дутагдал г.м / үүсгэдэг. Мөн нохойны хоолонд үхрийн дотор махыг 50% иас илүү оруулж болохгүй. Нохой хувинцар савнаас харшил авах тохиолдол элбэг байдаг учир хоол, усны сав нь бүгд төмөр байх хэрэгтэй.
Ямар хоол нохойд өгөх ёсгүй бэ?
1.Чанасан яс өгч болохгүй учир нь чанаж хатуу болсон яс хугарахдаа ирмэг үүсгэдэг тул гэдсийг гэмтээдэг.
2. Зажлахгүйгээр шууд залгиж болохуйц хэмжээний жижиг яс / хавирга, сүүлний нугалам, өвчүүний бүдэрхий / Гэдэс түгжрэх аюултай.
3. Сонгино болон шоколад- Хортой
4. Нэмэлт кальци-Байнга түүхий яс идэж байгаа эсвэл нохойны зориулалтын хоол идэж байгаа бол нэмэлт кальци хэрэггүй.
5. Өөх ихтэй мах- Хоолны баланс алдагдана.
6. Бүтэн түүхий ногоо-Гэдэс түгжирнэ, ногоогоо жижиглэж үрж өгч болно.
7. Их хэмжээний цагаан будаа болон овъёос, үр тариа-Хөөж гэдэс хийгээр дүүргэнэ.
8. Сүү-Зарим нохой сүүг шингээж чаддаггүй, чацга алддаг. Таны нохой сүү шингээж чаддаг бол өгч болно, харин махтай хольж өгч болохгүй.
9. Эрдэнэ шишийн гол эсвэл том ястай жимс-Гэдэс түгжирнэ.
0 cэтгэгдэлтэй