Эрэлч нохойн тусламжтайгаар төөрсөн 2 настай охиныг эсэн мэнд олжээ

2021-03-14 399 0

Энгүүн охин 2 нас 7 сартай. Аав нь малдаа явах хойгуур гэрээсээ төөрсөн байна. Эрлийн багийнхан түүнийг 8 цаг орчим самналт хийсний үр дүнд эрэлч нохойн тусламжтайгаар эсэн мэнд олж авчээ. Тэрээр гэрээсээ 5 км орчим зайд харганы нөмөрт даарч бээрсэн, айж чичирсэн байдалтай унтаж байсныг шөнийн 03:50 цагт олж аав ээжид нь өгсөн юм.

Энгүүн охин Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн малчин Г.Эрдэнэбаатарын отгон охин юм.

Охиныг эрэн хайж олсон Ховд аймгийн цагдаа эрэлч нохойд талархья.
Энгүүн охинд Аз жаргал эрүүл энхийг хүсье

Холбоотой мэдээ