Ленинград хотын иргэдийг өлсгөлөнгөөс аварсан нохой Трезорка

2021-01-16 691 0

1960-д оны дундуур Ленинградын нэг район болох Парголовод хуучин модон байшинг нурааж, орон сууцны шинэ барилга барьж байв. Нүүсэн айлын хашаанаас ажилчид, хачирхалтай булш олоход , түүн дээр ухаалаг нүдээрээ ширтэх нохойны зургыг өлгөж, бэхлээд ,, Эрхэм хүндэт анд найз Трезоркад (1939-1945) аврагдсан хүмүүс болон эзнээс нь” гэсэн бичигтэй байлаа.

Энэ бол бүслэлтийн үетэй холбоотой ямар нэг дурсгал болох нь тодорхой тул, паспортын хэлтэст очиж байшинд оршин сууж байсан хүмүүсийг хайв. Долоо хоногийн дараа хашаанд буурал үстэй нэг хөгшин ирээд нохойны зургыг болгоомжтой сугалж аваад ихэд нандигнан өвөртөө хийв. Зогсож байгаа барилгачидруу тэр харснаа:

Энэ манай Трезорка! Тэр манай хүүхдүүдийг өлсгөлөнгөөс аварсан юм. Зургыг нь шинэ байрандаа өлгөнө. Явахыг завдсан түүнийг барилгачид хоргоон асууж гарсанд тэрээр гайхалтай түүх ярьж өгсөн юм .

1941 оны намар Ленинградын төв хэсэгрүү немцууд хүчтэй цохилт өгч байсан боловч , хойд захын дүүргүүдээр буудаж, бөмбөгдөх нь харьцангуй бага байв. Өлсгөлөн харин ялгалгагүй хүрч ирэхэд модон байшингийн 4 айлын ам бүл, хүүхдүүдтэйгээ хэцүү байдалд орлоо. Хашаанд маань бүгдийн хайртай, тоглох дуртай ухаантай нохой Трезорка байв. Аравдугаар сар болоход түүний идүүрт уснаас өөр хийж өгөх юм даанч бидэнд байсангүй. Нохой зогсоод л идүүрээ хараад л, ямар нэг юм бодож байгаа бололтой. Тэгснээ алга болчихлоо. Хүмүүс, өлсгөлөн нохойны нүдрүү харах хэрэггүй боллоо хэмээн санаа алдан тайвширцгаав. Трезорка тэр чигтээ алга болсонгүй, үдийн хоолны үеэр амандаа туулай зуучихсан хүрч ирлээ. Туулай дөрвөн гэр бүлийн үдийн хоолонд хүрсэн бөгөөд , түүнд савар, толгойг нь өгөв. Үүнээс хойш Трезорка бараг өдөр болгон туулай авчирдаг боллоо. Есөн сард хот фронт болж эргэн тойрны сангын аж ахуйнууд ургацаа хурааж чадаагүй тул түүгээр туулай шиг их амьтан байхгүй байв.

Бид нар туулайн махаар шөл хийн хооллож, эмэгтэйчүүд арьсаар нь дулаахан бээлий оёж зах дээр аваачин тамхиар сольж , тамхиа арилжиж хүнсний зүйл авдаг болов. Трезоркаг анд явахад нь хүүхдүүд хойноос нь чарга чирэн дагаж яваад талбайд байгаа байцаа, төмс, манжинг цасан дороос ухаж авчирдаг боллоо. Хөлдсөн ч гэсэн тэр чинь хүнс шүү дээ. Бүслэлтийн үед энэ байшинд байсан гэр бүлээс хэн ч үхээгүй юм. Шинэ жилийн орой гацуураа засаад, армийн ар талынханаас Трезоркагийн барисан туулайгаар сольсон жинхэнэ шоколадтай чихэр хүүхдүүдээ өгч байлаа. Бүслэлтийн үед бид ингэж л амьдарч байсан юм.

Ялалтын дараа 1945-06-сард Трезор ердийнхөөрөө л андаа явлаа. Харин цагийн дараа нил цус болсон амьтан хашаандаа орж ирлээ. Тэр мин дээр гишигчихжээ. Ухаантай нохой болохоороо юун дээр гишигсэний мэдрээд хажуу тийш үсэрч амжсан болохоороо тэр дороо үхэлгүй , төрсөн хашаандаа хүрч ирээд амь тависан юм даа. Байшинд оршин суугчид бүгд хэн нэг дотны хүнээ алдсан мэт бүгд уйлцгааж байв. Түүнийг энэ хашаанд оршуулаад хөшөө босгосон. Шинэ байранд орсноосоо хойш, түүнийг бараг мартаж дээ. Болвол та нар шарилыг нь хөндөлгүй хажууд нь нэг гацуур суулгачих л даа. Шинээр ирж суурьших хүүхдүүд , шинэ жилээр бэлэн гацууртай болно шүү дээ. Тэртээ жилийн 1941-12-31-ных шиг. Трезоркагийн минь дурсгалыг хүндэлж үзээч, гэж тэр хөгшин эр барилгачидаас гуйв.

Өндөр байшингуудын нэгэн орцны өмнө сайхан том гацуур ургаж байдаг. Эндхийн оршин суугчидын олонхи нь, 900 хоногийн бүслэлтийн хүнд жилүүдэд 16 , Ленинград хотын иргэдийг өлсгөлөнгөөс аварсан нохойнд зориулж, зориуд тарисан мод гэдгийг мэддэггүй ажээ.

Александр Смирнов . Санкт-Петербург хот

Бэлтгэн нийтэлсэн: Нэргүй Дашзэвэг

Холбоотой мэдээ