Киргиз Тайган / Киргизын анч нохой Тайган

2021-01-25 356 0
Киргиз тайган / анч нохой/ нь Киргизийн уугуул нохой ба Төв азийн уулархаг бүс нутагт өргөн тархсан байдаг.
Энэ үүлдрийн хамгийн чухал шинж чанар нь далайн түвшнээс дээш 2-4 мянган метрийн өндөрт уулын нөхцөлд ан агнах дасан зохицох чадвар юм. Энэ нохойгоор Киргизүүд үнэг, дорго агнахад ашигладаг. 2 болон түүнээс дээш нохойгоор чоно, уулын хуц ( аргаль ), уулын ямаа агнадаг . Мөн бүргэдээрээр хослуулан хамтарсан ан хийхэд ашиглаана.
Туурайтан амьтдыг агнахдаа шархадсан амьтныг мөрдөн хөөж, хөөн барьдаг. мөн уулын тарвага агнахдаа амьтан газар дор нуугдахаас өмнө түүнийг отолтноос барьж чаддаг чадвартай маш хурдан хөдөлгөөнтэй нохой юмаа.
Гаднах төрхөөрөө энэ нь Казах үндэстний нохойтой Тазы-тэй төстэй боловч илүү бат бөх бүтэцтэй, илүү том ястай гэдгээрээ ялгаатай юм. Чих болон хөл хэсгээр үстэй байдаг.
Киргиз Тайган бол хүчирхэг, дунджаас дээш өндөртэй, булчингууд нь сайн хөгжсөн нохой юм.
Эр нь: 65-70 см
Эм нь: 60-65 см өндөр,
Цагаан толбо бүхий хар, улаан, саарал, цагаан, духан дээр зураастай гэх мэт олон зүстэй.
Киргиз Тайган устаж үгүй ​​болоход ойрхон байна. Тус улсад энэ үүлдрийн мянга гаруй нохой үлдсэн…

Холбоотой мэдээ