"ХАШААНДАА ЖАРГАЛТАЙ - АЗТАЙ САВАР"

"ХАШААНДАА ЖАРГАЛТАЙ - АЗТАЙ САВАР"

Тоо баримтаас үзэхэд манай улсын зуслан, гэр хороололд амьдардаг айлуудын 70% нь хашаандаа нохой тэжээдэг байна. Гэхдээ олон мянган жилийн турш хүн төрөлхтөн бидний үнэнч нөхөр байсаар ирсэн нохой хэмээх амьтныг та хэр сайн мэдэх вэ? Хашаандаа тэжээж байгаа нохойндоо хариуцлагатай эзэн байж, тэдэнд анхаарал хандуулдаг уу? Тэд юу мэдэрч, юу хэлэхийг хүсдэг бол? Магадгүй зарим хүнд энэхүү сэдэв нь тийм ч чухал биш санагдах ч энэхүү ухаалаг, эзэндээ дэндүү үнэнч, ярьж чадахгүй ч бүгдийг сонсч мэдэрч байдаг, 4-н хөлтэй амьтаддаа анхаарал хандуулах хэрэгтэй байгааг олон асуудлуудаас харж, мэдэрч байна. Нохойг зөвхөн буудаж тоог нь багасгадаггүйг, эр ч, эм ч нохойны үржлийг нь хааж болдгийг, нохой нь хашаанд өдөржин, шөнөжин уях амьд дохиолол биш гэдгийг, нохой тэжээхэд хамгийн чухал нь эзний хариуцлага гэдгийг ойлгуулах, гэрийн тэжээвэр амьтанд зориулсан цогц хууль хэрэгтэй байгааг сануулах, сурталчлах зорилгоор "ХАШААНДАА ЖАРГАЛТАЙ - АЗТАЙ САВАР" сошиал, нөлөөллийн аяныг "Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ болон "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ нар хамтран зохион байгуулах гэж байна. Аян маань тусгай төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдах ба нохойны талаар тэр бүр хүмүүсийн мэддэггүй, сонирхолтой мэдээлэл хуваалцах, нохой тэжээлт, эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх, фото зургийн уралдаан зэрэг багтаж байгаа бөгөөд нохойтой, нохойнд хайртай хүн бүрийг энэхүү аянд идэвхитэй оролцохыг, дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна. Бусаддаа бас энэ мэдээллийг дуулгаад шэйр хийгээд өгөөрэй. Баярлалаа

 

сэтгэгдэл үлдээх