Улс төрчийн имиж: Нохойнд хайртай Ирландын ерөнхийлөгч Майкл Хиггинс

Улс төрчийн имиж: Нохойнд хайртай Ирландын ерөнхийлөгч Майкл Хиггинс

Баруун Европын хамгийн ядуу орнуудын нэг байсан тус улс өдгөө нэг хүнд оногдох ҮНБ, худалдан авах чадвар, хүний хөгжлийн индексээрээ жил дараалан дэлхийн улсуудаас эхний аравт багтдаг болсонд удирдагчийн бодлого,  үүрэг чамгүй их.

Хүн амын тоогоороо манай улстай ойролцоо ч /4.9 сая/ чанартай боловсролын систем, хэвлэл мэдээлэл болон эдийн засгийн эрх чөлөөгөөрөө дэлхийн улс орнуудыг байлдаг дагуулдаг Ирланд улсыг удирддаг эрхмийн улс төрийн имижийг энэ удаад авч үзье.

Орой хэсгээрээ халзарсан сэвсийсэн цагаан үстэй, дулаахан хөгжилтэй царайтай, 80 хэвийсэн намбалаг энэ өвөөгийн зургийг та хаа нэгтээ  хэвлэл мэдээллээр харж байсан биз ээ.

Улс төрчдийн дийлэнх нь хар хослол, бахим цээж, үнэтэй цаг, эсвэл сахал, чухал царайгаар имижээ бүрдүүлдэг бол энэ улсын ерөнхийлөгчийн имиж хөвсгөр цагаан үс, инээмсэглэл тодруулсан харц, хоёр хоньч нохой нь юм. 

АНУ болон Ирландын үндэсний их сургуульд улс төр болон социологийн мэргэжилтэй Майкл Хиггинс 2011 онд  Ирландын Хөдөлмөрийн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин 57 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулж байлаа. 

Харин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд мөн л 56 хувийн буюу 822,566 саналыг авч сонгогдсон, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн улс төрч юм.

Ард түмэн нь түүнийг хайрлаж хүндлэх шалтгаан бишгүй олон ч улс төрчийн имиж бүрдүүлэлтийн өнцгөөс авч үзвэл түүний хайртай ноход болох Bród болон Síoda (сүүдэр гэсэн утгатай нэр) үүний салшгүй нэг хэсэг. 

Хэрэв танд Bród болон Síoda шиг анд найз байдаг бол өөрийгөө хамгийн азтай нэгэнд тооц гэдэг хэлц хүртэл гарчээ.

Майкл Хиггинсийг өдөр тутмын хурал, уулзалт, айлчлал гээд хаа сайгүй дагаж явдаг Bernese Mountain үйлдэрийн хоёр нохой нь олны хайр хүндэтгэлийг түүн дээр татах, уян зөөлөн, итгэл даахуйц нэгэн гэсэн эерэг хандлагыг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Сонирхуулахад 2011 онд Ирландын ерөнхийлөгч болсны дараа хийсэн анхны ажил нь  жилийн 325 мянган еврогийн ерөнхийлөгчийн цалинг 23,5 хувиар бууруулж 250 мянган евро болгон /сард 20.800 евро/ 8 жилийг нэр төртэй хашиж ахин сонгогдсон юм.

Шударга ёс, эрх тэгш байдал, энх тайван, ардчиллын төлөө тууштай дуу хоолойгоо өргөж, ажиллаж ирсэн нь түүнийг олон нийтийн хараанд өртөхөд нөлөөлсөн.

Тэрээр хотын захиргааны зөвлөлийн гишүүн, хотын дарга, урлагийн яамны сайдаар ажиллаж, кино урлагийн салбарыг хөл дээр нь босгосон гэдгээрээ олны итгэл, хүндэтгэлийг хүлээжээ.

Хаа ч явсан салахгүй гэж мэд!

Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа ижил хүйстний гэрлэлт, үр хөндүүлэх хуулийг батлуулсан /2013/ либерал үзэлтэй, спортыг дэмжигч /Ирландын лиг-хөл бөмбөгийн тоглолтыг алгасдаггүй/, анх удаа Ирланд улсыг төлөөлөн хатан хаан Элизабетэд хүндэтгэл үзүүлэн айлчилсан, орон гэргүй хүмүүсийг орон байраар хангах хүмүүнлэгийн байгууллага болох Habitat for Humanity-сангийн ивээн тэтгэгч зэрэг олон бахархам үйл хэргийг санаачилж хэрэгжүүлжээ.

Түүгээр ч үл барам шаггүй сайн яруу найрагч гэгддэг бөгөөд яруу найргийн 5 ном бичсэн төдийгүй, “Бүгд найрамдахчуудыг шинэчлэхүй”, “Шалтгааныг эргэцүүлэхүй-Ирландын улс төр, соёл, нийгэм” гэсэн улс төрийн холбогдолтой хоёр ном бичжээ.

80 настай биендээ баймгүй эрч хүчтэй нэгэн. Тэрээр өөрийгөө ид хийж, бүтээх насан дээрээ яваа гэж үздэг.

Тун энгийн амьдралтай Майкл Хинггингс туслахаа "зарахын" оронд АТМ-д өөрөө дугаарлаж харагдана.

Майкл Хинггингсийг дүрсэлсэн данхны халуун баригч гэр бүхий эгдүүтэй чихмэлүүд ард түмэн нь түүнд хичнээн хайртайг баталж дөнгөнө.

Нисдэг тэрэгний ослоор аавыгаа алдсан хүүг тайтгаруулж буй Майкл Хиггингс

сэтгэгдэл үлдээх