Нохойн үс уналтыг хэрхэн багасгах вэ?

Нохойн үс уналтыг хэрхэн багасгах вэ?

Бараг бүх нохой үсээ хаядаг. Герман хоньч нохой гэх мэт үсээ их хаядаг ноход бол бүтэн жилийн турш үсээ хаях нь элбэг байдагч үсээ бага хаядаг пүүдл үүлдрийн ноход хүртэл үсээ хаяа нь тодорхой байдаг л зүйл.  Нохой үсээ хэр их хаях нь улирлаас их хамааралтай байдаг боловч  нохойн эрүүл мэндийн байдал нь үсээ хэр их хаях вэ гэдгийг тодорхойлох гол зүйл юм.  Хэвийн бус хэт их үсээ хаяж байвал нохойн тань эрүүл мэндэд ямар нэгэн асуудал байна гэсэн үг. Гэвч нохойгоо эрүүл байлгаж, үсийг нь тогтмол самнаснаар үс уналтыг багасгаж болно.

Тэжээлээр үс уналтыг багасгах 

 

  1. Чанартай хоолоор нохойгоо хооллох.  1

Үс уналтыг багасгах хамгийн шилдэг аргуудын нэг бол яах аргагүй сайн чанарын хоолыг нохойдоо өгөх.  Хямд төсөр  үнэтэй нохойн хоолны ихэнх орцонд эрдэнэ шиш, үр тариа орж хийгдсэн байдаг тул нохой тэдгээрийг шингээхдээ муу байдаг.  Үүний оронд гол орц нь мах, махан бүтээгдэхүүн орсон хоол сонгох нь чухал. Сайн чанарын хоолны өртөг өндөр байж болох ч таны нохойд олон талаасаа их ашиг тустай юм.   Мах баялаг орсон нохойн хоол нь хурдан шингэцтэй ба үүний шим тэжээл нь нохойн үс унахаас сэргийлэхээс гадна арьс хуурайшилтаас ч мөн сэргийлж чаддаг байна. Шим тэжээллэг хоол өгснөөр таны нохойн үс уналт багасах болохоос бүр мөсөн унахаа болино гэсэн үг биш юм гэдгийг санаарай.

  • Хоолны харшилтай, мэдрэмтгий нохдын хувьд үс уналт нь ерөнхийдөө хоолтой холбоотой байдаг тул олон төрлийн хоолноос туршиж үзэж байгаад нохойдоо тохирсон хоолыг сонгох хэрэгтэй. Мөн та энэ талаар малын эмчтэйгээ зөвлөлдөж зөвлөгөө авах шаардлагатай.
  • Малын эмч зааварлаагүй л бол дур мэдэн илүүдэл витаминаар нохойгоо битгий хооллоорой.   Хэт их витамин хэрэглэснээс болж хордлогод орох аюултай байдаг ба энэ нь даамжирч таны нохойн эрүүл мэндэд хор хөнөөл учруулах боломжтой.

2. Оливын тос эсвэл маалингын үрийн тос зэргийг нохойн хоолондоо нэмээрэй. 

2  Биеийн жингээс хамаараад 4,5кг тутамд 1цайны халбага(5 mL) тос хийвэл сайн. Эдгээр тоснуудад арьсны үрэвсэл намдаах, хаг багасгах болон үсний бүтэц сайжрулах үйлчилгээ үзүүлдэг омега-3 тосны хүчил агуулагддаг.

  • Олон амьтны дэлгүүрүүд Омега-3-г хоолонд хийж хэрэглэх зориулалтаар капсул болон нунтаг хэлбэрээр зарж борлуулдаг.  Тиймээс малын эмчтэйгээ зөвлөлдөн аль нв таны нохойд тохирох бэлдмэл болохыг мэдэж аваарай.
  • Та мөн нохойдоо хулд, туна болон бусад тосны хүчиллэгээр баялаг загас идүүлж омега-3 тосны хүчилын хэрэглээг нь нэмэгдүүлж болно.  Загасны арьс мөн их сайн. Гэхдээ та хэзээ ч нохдодоо загасны ясыг өгч болохгүй. Учир нь загасны яс их хурц тул зүсэх хоолойд тээглэх аюултай.

3. Нохойдоо хүний иддэг хүнсний хөнгөн зуушнууд өг. 3

 Зүссэн алим (үргүйгээр), Гадил жимс, өгурцы, мөн чанасан өөхгүй мах (ясгүй) зэрэг хүнс нь чийгшил ихтэй тул нохойд тань маш ашиг шимтэй. Эдгээр нь мөн таны нохойн үсийг хөвсгөр зөөлөн болгохоос гадна үс уналтыг багасгах шим тэжээл агуулагдаж байдаг. Таны нохойн өдөрт идэж байгаа нийт хоолны хэмжээний 10-15 хувь нь л ямар нэгэн төрлийн урамшуулсан бүтээгдэхүүн байх ёстой ба бусад бүх хувь нь сайн чанарын хоолоо иддэг байх ёстойг сайн санаарай.

  • Хүмүүсийн иддэг хүнснээс маш олон төрлийн хүнс нохойд хэрэгтэй шим тэжээл агуулсан байдаг хэдий ч та нохойдоо хэзээ ч өгч болохгүй хоол хүнсүүд гэж бас байдаг. Америкийн амьтантай хэрцгий харьцахыг эсэргүүцэгч нийгэмлэгээс нохойд хэрхэвч өгч болохгүй авакода жимс, шоколад, усан үзэм, сүүн бүтээгдэхүүн, сонгино, түүхий мах зэрэг хүнсний жагсаалтыг гаргасан байна.

4. Нохойдоо цэвэр ус өг. 4

Шингэний дутагдал нь нохойн арьсыг хуурайшуулж үс уналтыг ихэсгэхээс гадна өвчин хүртэл тусахад амархан болдог. Нохой тань хэр их ус уухыг хүсч байна тэр хэмжээгээр нь цэвэр ус өгч бай. Нэг ёсондоо идүүрийг нь байнга устай байлга. 

  • Та мөн хуурай хоолонд нь ус хольж эсвэл нойтон хоол өгч нохойнхоо усны хэрэгцээг хангаж болно. Хуурай хоолны 10 хувь нь шингэн агуулдаг бол нойтон хоолны 78 хувь нь шингэн агуулдаг тул шингэн хоол өгснөөрөө та нохойг шингэний дутагдалд орохоос сэргийлэх боломжтой.

 Үсийг засах, самнах замаар үс уналтыг бууруулах. 

1.Нохойнхоо үсийг тогтмол самнаж бай. 5

Үсийг самнаснаар нохойн илүүдэл болон унасан үсийг арилгадаг. Тэгснээрээ нохойн арьсны тослог дахин боловсорч шинэчлэгдэн үлдсэн үсэнд тэнцвэртэй тослогийн хэмжээ хүрэхэд тус болдог. Таны нохойн үсний онцлогоос хамаараад  та сойзон, төмөрөн эсвэл тармууран сам хэрэглэж болно

  • Сойзон сам нь терьер, хав, тайга зэрэг үүлдрийн тачир зөөлөн үстэй нохдод тохиромжтой.
  • Төмөрсам нь дунд зэргийн урттай, буржгар үстэй retriever, Cocker Spaniels, St. Bernards зэрэг олон үүлдрийн нохдод тохиромжтой байдаг. Энэ сам нь зүү шиг маш нарийн, нягтаршилтэй төмөрөн сам юм.
  • Тармууран сам нь урт, өтгөн үстэй Collies, German Shepherds, болон Chow Chows гэх мэт үүлдрийн нохдод тохиромжтой. Тармуур сам худалдаж авах үедээ самны шүдний урт таны нохойн үсний урттай ижил хэмжээтэйг авбал их сайн.

2.Үс засах багаж хэрэгслийг /үсний машин гэх мэт/ үс хэт их унадаг бол хэрэглээрэй. 6

Нохойн үсийг өвлийн улирал дуусаад үс унах үед буюу хаврын улирал эхлэхэд мөн өвлийн улиралд зориулан үс ургах үед буюу намрын сүүл үед засуулбал сайн. Ихэнхдээ болон байнга байранд эсвэл гэр дотор амьдардаг нохойн үс жилийн турш зогсолтгүй унах хандлагатай байдаг.

  • Тачир үстэй нохдын хувьд үс авагч резинэн самаар самнаж болно. Харин урт, өтгөн үстэй нохдын хувьд зайлшгүй үс авагч машин хэрэглэх шаардлагатай болдог.

3.Нохойгоо тогтмол хугацаанд усанд оруулах. 7

Тогтмол усанд оруулснаар нохойн сул үс нь таны гэрийн буйдан хивс гэх мэт газруудад унах биш банн дотор унаж таны ажлыг хөнгөвчилж болох юм.  Гэвч байнга усанд оруулах нь бас үс унах аюулыг улам нэмэх арьсны хуурайшилт бий болгоно.  Тиймээс та өөрийн нохойн үүлдэрт тохирсон усанд орох хуваарийг малын эмчээс асуух болон интернетээс харж болох юм.

  • Хэрвээ таны нохойн үс урт бол үс хатагч сэнсэр хатаах нь танд нэмэртэй байж болох юм. Гэхдээ халуун сэнс бол хамгийн бага хэмжээн дээр нь тохируулж сэнсдэх хэрэгтэй. /хүйтэн сэнс байж болно./  эхлээд алчуураар сайн арчих хэрэгтэй тэгээд сул үсийг сэнсээр сэнсдэж арилгаж болно.

 4.Нохойн бөөснөөс сэргийлэх. 8

Бөөстэй нохой тасралтгүй биеэ маажих нь үс унах нэг шалтгаан болдог.  Нохойгоо бөөс тусахаас хамгаалж чадсанаар загатнасан хуурай арьс, хаг мөн их хэмжээний үс уналтаас сэргийлж байгаа гэсэн үг юм.

Эх сурвалж: wikihow.com

сэтгэгдэл үлдээх