Тэжээвэр амьтдын хамгийн ноцтой 10 өвчин

Тэжээвэр амьтдын хамгийн ноцтой 10 өвчин

Мал эмнэлэгт үзүүлэх тоолонд вакцины талаар ярьж, муур нохойг тань сайн харж халамжилж байна уу?  Тэд магадгүй цусны шинжилгээ авч, өвчин тусгахгүйн тулд тогтмол үзүүлж сэргийлж байх талаар мөн үс хумсыг нь засч шүдийг нь цэвэрлэж өгч байгаа байх. Гэвч таны нохой болон мууранд илэрч болох яг ямар ноцтой өвчлөлүүдээс малын эмч нар сэргийлэхэд тань туслахыг хүсдэг вэ?

10. Бөөрний өвчлөл :kidney-imageC

Бөөрний өвчлөл нь хөгшин муурнуудад нийтлэг илрэх ба бүх насний муур нохдод ч мөн илрэх боломжтой. Энэ нь төрөлхийн эсвэл наслах явцад олдмолоор илэрдэг. Ихэнх тохиолдолд бөөрний өвчлөлтэй муурнууд хэдхэн жилийн дотор эмчлэгдэх боломжтой ч  нохойны хувьд энэ өвчлөл нь илүү хурдацтай хүндэрдэг байна. Бөөрний өвчлөлийг ихэвчлэн малын эмнэлэгт жил бүр цусны шинжилгээ өгсөнөөр илрүүлдэг.

9. Чихрийн шижин:

diabetes_dog

Яг л хүн шиг, тэжээвэр амьтад ч мөн наслах хугацаандаа чихрийн шижин өвчтэй болох боломжтой. Чихрийн шижин өвчтэй муур нохдын хувьд идэвхитэй дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэм барьж байж өвчнөө хянах боломжтой бол зарим нь тогтмол  инсулин тариулах шаардлагатай байдаг.

8. Үений үрэвсэл буюу Архит:

domestic-dog-chocolate-labrador-retriever-elderly-adult-suffering-DA44P1Үений өрөвсөл нь ихэнхидээ хөгшин амьтад дээр илэрдэг. /хөдөлгөөн дутагдлаас болж залуу гөлөгөн ноход дээр ч илрэх боломжтой./  Тэд өглөө сэрэхдээ удаан, өөрсдийн дуртай буйдан дээрээ үсэрч гарахдаа жаахан дурамжхан байж болох юм. Тогтмол шалгалтын үеэр малын эмч архитын ихэнхи хэлбэрүүдийг оношилж чадах ч магадгүй тэд архит нь хэр ноцтой үе шатандаа байна гэдгийг тодорхойлохын тулд рентген зураг авахуулахыг санал болгох байх. Архит өвчин нь бүр мөсөн эмчлэгдэх ямар ч эмчилгээ байдаггүй ч таны нохой/муурыг аль болох эдгээж удаан амьдруулахын тулд зүүн эмчилгээ болон нэмэлт бүтээгдэхүүн уулгах  зэрэг эмчилгээ байдаг.  /архитыг эдгэдэг гэж бодож байлаа. Эдгэдэггүй юм байна шдээ. Орчуулж байх явцдаа л мэдлээ/

7.Бөөс болон шалз үүрлэх өвчин:

dog-fleas

Бөөс болон шалз нь таны нохойн/муурын хүсээгүй зочдын нэг бол яах аргагүй мөн. Гэвч тэд нэг бус удаа урилгагүйгээр зочилон ирдэг шавьжнууд юм. Эдгээр бяцхан зорчигчид хүн болон амьтанд аль алинд нь ноцтой өвчлөлийг халдаадаг.  Гэр бүлийнхээ гишүүдийг, нохой муураа эрүүл байлгамаар байна уу?  Сар бүр тогтмол бөөс болон шалзнаас сэргийлсэн цацлага хэрэглэж өөр ноходтой тогох бүртээ мөн өвсөн дээр тоглосоны дараа  өөртөө болон тэжээвэр амьтандаа байнга шалгалт хийж байгаарай. 

6.Галзуу өвчин:

dog-438899

Галзуу өвчин бол зүрх зүсэм, алдартай өвчин хэдий ч азаар сүүлийн жилүүдэд үүнээс хамгаалах вакцин гарч өргөн хэрэглэгддэг болсоноор галзуу өвчний тархалт их ховор болсон. Гэсэн хэдий ч зэрлэг амьтдын дунд энэ өвчин одоо ч хүртэл тархсан хэвээр байгаа.   Тиймээс таны тэжээвэр амьтан галзуугийн вакцинаа хийлгэх нь их чухал юм шүү.

5. Самуурах өвчин /distemper- буюу нэг төрлийн галзуу. Мэргэжлийн нэршилийг мэдэхгүй байсан тул самуу гэж орчууллаа./:

canine_distemper_virus

Самуурах өвчин нь нохой болон гөлөгөнд ихэвчлэн тохиолддог ба үхэлд хүргэдэг өвчин юм.  Ихэнхдээ Вакциндаа орж амжаагүй ноход болон вакцин хийлгэхэд хэтэрхий жоохон байгаа гөлөгөнд вирус нь халддаг байна.   Вирус нь мэдрэлийн өөрчлөлт, нус гоожих, өндөр халуурах замаар илэрдэг.  Энэ өвчнөөр нас баралтын тоо өндөр байдаг бөгөөд амьд гарсан нохой маш ховор байдагч тэдгээр нь насан туршдаа татах саа өвчтэй, тавхайн хатууралтай болдог байна

4. Парвовирус:

parvo-puppy

Парво гэж нэрлэгдсэн энэ айхтар өвчин нь муур нохойд ихэнхдээ илрэх ба вакцинд хамрагдаагүй бол тусах магадлал өндөр байдаг. (Гэхдээ энэ нь нэг төрөл зүйлийн амьтнаас өөр төрөл зүйлийн амьтанд халддаггүй). Парво нь ихэнхдээ вакцинаа хийлгэж амжаагүй гөлөгөнд болон муужгайнд халдвар илэрдэг байна. Нас баралтын тоо тухайн өвчний шинж тэмдэгийг эзэн нь хэр хурдан олж таниад эмнэлэгт үзүүлж арга хэмжээ авах болон тухайн гөлөгний дархлаанаас шууд хамааралтай.   Парвовирусаас ихэнх амьд үлдсэн гөлөг нь энэхүү вирусаас үүдэлтэй гаж нөлөөг удаан хугацаанд тээж явдаггүй байна.

3. Шүдний өвчин:

dog-dental1-300x224

Нохой амьсгалах үед амнаас гарах эвгүй үнэр бол тоглоом биш юм. Нохой муур аль аль нь шүдний чулуужилт, буйлны үрэвсэл болон шүд цоорох өвчлөлөөр өвчлөх боломжтой ба ийм нөхцөлд заавал мэргэжлийн эмчээр шүд цэвэрлүүлж эмчлүүэх шаардлагатай. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ бага авах тусам, өртөг өндөр эмчилгэ шаардагдана гэдгийн нэг жишээ бол шүдний өвчлөл юм. Учир нь амны хөндийн эрүүл мэнд муу байх нь цаашлаад амьтдын зүрх бөөрний үйл ажиллагаанд аюул учруулдаг. Гөлөг болон муурандаа тэдний шүдийг угаах нь үсийг нь самнахтай л адил энгийн зүйл гэдгийг ойлгуулж сургаж шүдний өвчлөлийн золиос болохоос нь өмнө урьдчилан сэргийлж оройтохоосоо өмнө тэднийгээ авраарай.

2. Зүрхний туузан хорхой/мэргэжлийн нэршлийг нь сайн мэдэхгүй байна. Өршөөнө үү/

heartworm_2009

Зүрхний туузан хорхойн өвчлөл нь шумуулаар дамжин халддаг. Энэ өвчин нь нохойны хувьд нийтлэг өвчин тул мууранд ч тусах магадлалтай гэсэн үг юм. Хэрвээ нохойн дахь халдварыг хангалттай эрт илрүүлвэл ерөнхийдөө эмчилгээ хийх боломжтой ч муурны хувьд ямар ч эмчилгээ байдаггүй. Тиймээс туузан хорхойноос тэжээвэр амьтныхаа зүрхийг хамгаалахын тулд сар бүр малын эмчийн заавраар урьдчилан сэргийлэх эмийн жор авах хэрэгтэй.   

1.Таргалалт:

shutterstock_48967792

Хүмүүсийн дунд таргалат асуудал болоод байгаатай адил бидний тэжээвэр амьтдын хувьд таргалалт ноцтой асуудал гэж яригдах хэмжээнд ирсэн байна. Харамсалтай нь жингийн илүүдэлтэй амьтад зүрхний өвчин, чихрийн шижин, архит зэрэг өвчнүүдэд өртөх нь амархан байдаг тул цагаасаа эрт үхэцгээж байна.  Ийнхүү таргалалт нь бүх л өвчний суурь үндэс болж бодисын солилцоо удааширах энэ бүх үйл явцын цаана амьтдын эзэдийн хариуцлагагүй үйлдэл болох амьтнаа хэт их хэмжээгээр хооллож хөдөлгөөний дутагдалд оруулж байгаа явдал юм.  Таргалалтыг эмчлэх, зогсоох хурдан арга гэж байхгүй ч яг л хүмүүсийн баримталдаг хоолны дэглэм шиг дасгал хөдөлгөөн хоолны дэглэмийн зөвлөгөөг малын эмчээсэ аваарай. Та өөрийн нохой болон муурандаа урт наслахад нь туслаж чадна.  

Эх сурвалж: dogtime.com

сэтгэгдэл үлдээх