НОХОЙН АНУСНЫ БУЛЧИРХАЙН ЭМГЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

НОХОЙН АНУСНЫ БУЛЧИРХАЙН ЭМГЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Хэрвээ таны нохойнд анус орчмоороо газар рэх, маажих зэрэг шинж тэмдэг ажиглагдвал анусны булчирхайн эмгэг байх магадлал өндөр байна гэсэн үг. Нохойнд анусны 2 талд нь жижиг уутанцар булчирхай байдаг ба тэндээс ялгарах тосорхог, үнэртэй, бор шингэн нохойг хүндрэх үед гадагшилж байдаг. Анусны булчирхайн эмгэг нь анх илрэхдээ баахдаа тухгүй байх, ойр ойрхон дүлэх, баас хатах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Улмаар цаашлаад анусны булчирхай үрэвсэх, буглах зэрэг хүндрэл тохиолддог.

Шинж тэмдэг нь : бөгсөө үрэх, долоох буюу хазлах гэж оролдох, эвгүй үнэр гарах, өтгөн хатах хүндрэх болон суух үед эмзэглэлтэй байх.

Анусны булчирхайн эмгэгийн үе шат:

Хэвийн үед нохой хүндрэх үедээ анусны булчирхайгаа шахаж шингэнийг баастай хамт гадагшлуулдаг ба шингэнийг гүйцэд шахаж гаргахгүй хуримтлуулснаар шингэн нь өтгөн зунгааралдсан болж өөрчлөгдөн гадагшлах боломжгүй болж бөглөрөл үүсдэг. Аз болоход бид анусны булчирхайн бөглөрөлтийг амархан эмчилж чадна. Гараараа анусны 2 талаас зөөлхөн шахах замаар шингэнийг гадагшлуулж чадна. Хэрвээ та хэрхэн яааж шахаж цэвэрлэх талаар ойлголтгүй байгаа бол малын эмчээрээ заалгаад гэрээрээ цэвэрлээд байх боломжтой. Мөн олон удаагын давтамжтай анусны булчирхай бөглөрөх эмгэг тохиолдож байгаа бол хоол тэжээллэгт нэмэлтээр ислэг агуулсан зүйл өгөх хэрэгтэй. Ингэснээр баасны хэмжээ гадагшлах давтамж ихсэн байгалийн жамаараа цэвэрлэгдэнэ гэсэн үг юм. Ямар нэг эмчилгээ хийхгүй байвал хүндэрч үрэвсэн шар эсвэл улаан туяатай идээ шүүс гадагшлан эмзэглэлтэй болж булчирхай хэсэг хавдах, буглах улмаар задрах хүртэл шинж илэрч мэс ажилбарын аргаар анусны булчирхайг авахаас өөр аргагүй болно. Дээрх шинж тэмдэг ажиглагдахгүй бол заавал цэвэрлэх шаардлагагүй.

Урьдчилан сэргийлэх:

Нохойг байнгын зөв хоолоор хооллох шаардлагатай. Мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийлгэнэ. Жижиг тарган нохойнд анусны булчирхайн эмгэг илүү их тохиолддог. Хэрвээ таны нохойн анус дүүрдэг бөглөрдөг бол малын эмчид үзүүлэх болгондоо заавал шалгуулж байгаарай.

 

сэтгэгдэл үлдээх