ХЭЭЛТЭЙ НОХОЙНД ТӨРӨЛТИЙН ҮЕД ТОХИОЛДДОГ ХҮНДРЭЛҮҮД

ХЭЭЛТЭЙ НОХОЙНД ТӨРӨЛТИЙН ҮЕД ТОХИОЛДДОГ ХҮНДРЭЛҮҮД

Эм нохойг үржилд оруулна гэдэг нь хөнгөн түргэнээр шийдвэр гаргах  зүйл биш юм. Үржүүлнэ гэдэг нь цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүрх бүх зүйлээ зориулах ёстой зүйл гэдгийг санах хэрэгтэй. Хэдийгээр та бүх зүйлийг судлаад үржүүлэхээр шийдээд нийллүүлэгт оруулсан бол хээлийн явцад болон төрсний дараа үүсэх зарим нэг хүндрэл байдаг гэдгийг заавал судлаж мэдэх хэрэгтэй.

Хэрвээ таны нохой хээлтэй бол хэзээ гөлөглөх болон хэдэн гөлөг байгаа зэргийг мэдэх хэрэгэтэй. Үүний тулд хээлийн 45 хоногтойгоос хойш нь рентгэн  болон эхо аппаратанд харуулснаар хээлийн хэлбэр, хэмжээ, тоо, байрлал зэргийг урьдчилан мэдэж гарч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Нохойн төрөлтийн үеийн гол хүндрэлүүд

Хээлийн хүндрэл

Хээлийн хүндрэл үүсэх шалтгаанууд

  • Аарцагны хөндийн  хэлбэр ба хэмжээний байдал. Хэрвээ аарцагны хөндий нарийхан, ямар нэг байдлаар сүүжний яс хугарч байсан болон гөлөгний биеийн болон  толгойн хэмжээ том бол төрөх үед гөлөг багтаж гарахгүй хүндрэл үүсдэг .  
  • Нохойн үүлдэр . Франц булдог, англи булдог, бохер зэрэг үүлдрийн нохойнд төрөлтийн хүндрэл үүсэх эрсдэл өндөр байдаг .  
  • Дүлэлт үүсэхгүй байх  нь хээл хүндрэх шалтгаан болдог.  Uterine inertia occurs when the uterus is no longer able to contract and push the puppies through the vaginal canal. It can occur at any stage of labour and may be associated with uterine exhaustion.
  • Хээлийн  хэмжээ  can cause dystocia. If the puppy is too large, it will not fit in the birth canal. This can be common when there is only a single puppy in the litter.
  • Хээлийн байрлал   хэвийн үед толгой түрүүлсэн байрлалтай байвал зөв байрлалтай гэж үздэг  бол хөл болон бусад хэсгийн байрлалтай үед хээл гарахгүй гацах тохиолдол үүсдэг.
  •  Хээлийн хөгжлийн байдал   Хээлийн хэмжээ хэт том байх нь аарцгийн хөндийгөөр багтаж гарахгүй.
  • Хээл амьгүй болсноос үүсэх хүндрэл  хээл амьгүй болсноос үүдэн сав агшилт үүсэхгүй байх.

Малын эмчид хэзээ хандах хэрэгтэй вэ?

  • Хээл тээлтийн хугацаа 63 хоногоос хэтэрсэн тохиолдолд
  • Эхний гөлөг гарснаас хойш 24 цаг өнгөрч байхад дараагийн гөлөг гарахгүй байх
  • Төрөлтийн эхний 6-12 цагт нохойн биеийн байдал суларч температур унасан тохиолдолд
  • Ойр ойрхон маш хүчтэйгээр дүлэлт 30 минутаас дээш үргэлжилж байгаа боловч гөлөг гарахгүй байх
  • Гөлөг гарч эхэлснээс хойш ямар нэг байдлаар 4 цагаас дээш сул дүлэлттэй эсвэл  дүлэлт үүсэхгүй байх
  • Хурц эхүүн үнэртэй эсвэл цусархаг шингэн үтрээнээс гарч эхэлбэл
  • Эх нь маш эрчимтэйгээр сульдах , их хэмжээгээр бөөлжүүлэх

 

Эмчилгээ

Эхлээд та малын эмчид хандах шаардлагатай ба малын эмч ерөнхий үзлэг болон дотуур үзлэг хийж нохойн ерөнхий байдлыг шалгаж үзнэ. Дараагаар нь рентгэнд харуулснаар гөлөгний тоо ширхэг, хэлбэр хэмжээ, байрлал зэргийг тодорхойлох шаардлагатай. Хэрвээ эмч дотуур үзлэгээр аарцгын хөндийд ямар нэг байдлаар гөлөг гацаагүй , төрөх зам хангалттай уужим гэж үзвэл сав агшаах тариа тарьж төрөх явцыг дэмжиж өгнө.

  • Хэрвээ сав агшихгүй байгаа бол сав агшилтыг нэмэгдүүлэх, дэмжих  тариа хийнэ.
  • Удаан хугацааны сул дүлэлт нь эх нохойг ихээр ядрааж улмаар цусан дахь кальци болон сахарын хэмжээ буурдаг. Энэ үед эмч нэмэлтээр кальцийг тариагаар тариж сав агшилтыг дэмжих хэрэтэй. 
  • Хэрвээ сав агшаах тариа тарьсан ч ямар нэг үр дүн байхгүй бол кесар хагалгаа хийж гөлгийг гаргана. 

Урьдчилан сэргийлэлт

Хүндрэлтэй төрөлт үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж багатай ч төрөлтийн явцыг ажиглаж эх ба гөлөгний биед хүндрэл үүсч амь нас нь эрсдэхээс сэргийлэх боломжтой.

сэтгэгдэл үлдээх