Нохойг зодохгүйгээр хэрхэн "ОРХИ" командыг сургах вэ?

Нохойг зодохгүйгээр хэрхэн "ОРХИ" командыг сургах вэ?

Таны гөлөг болон нохойн хамгийн анх сурах ёстой хичээлүүдийн нэг нь өөрийгөө болон таныг эсвэл хэн нэгнийг гэмтээх, эсвэл эд зүйлсийг сүйтгэхээс өмнө болиулах “ОРХИ” коммандыг сурах юм. Энэхүү комманд нь таны нохойг өөрийгөө хянахад болон гэр бүлийн сайн гишүүн болоход туслах болно.

1. Хүсч буй зүйлээ зан авираараа ойлгуул

Нохойндоо ямар нэгэн комманд заах зорилго нь зөв дадлыг баталгаажуулахын зэрэгцээ зөв зан авирыг тухайн командтай уялдуулахад туслах байдаг. Түүнд “орхи” гэдгийг заахдаа өөрийн хүсч буй зүйлээ зан авираараа ойлгуулах хэрэгтэй.

  • Жишээ нь: гартаа амттан барьж харуулаад, дараа нь гараа зангидахынхаа өмнө “ОРХИ” гэж хэл.  Амттангаа өгөлгүйгээр үнэрлүүлж, долоолгуул. Түүнийг авахыг хичээхээ больж, зогсонгууд түүнийг хангалттай сайшааж, нөгөө гараараа амттанг өгөх бөгөөд гартаа атгасан амттангаа өгч болохгүй.
  • Командаа өгөхдөө хашгирч, эсвэл түүнийг шийтгэж байна гэж бодогдуулахааргүйгээр чанга дуу ашиглах хэрэгтэй. Төвийг сахисан, чанга дуугаар буюу түүнийг сайшааж эрхлүүлэхдээ гаргадаг өнгийнхөө эсрэг өнгөөр дуугарах хэрэгтэй бөгөөд, энэ нь түүнийг зөв дадалд зориулсан командтай андуурах алдааг гаргуулахгүй.

2. Тэвчээртэй бай

Атгасан гарт байгаа амттанг орхиж, үгүй гэдэг үгийг ойлготлоо таны нохой энэхүү дасгалыг 10 эсвэл түүнээс ч илүүтэйгээр сануулуулж болох юм. Тэвчээртэй байж түүнийг атгасан гар дахь амттанруу дайрахаа болих бүрд нь хангалттай сайн сайшаах хэрэгтэй.

  • Та 2 2-уулаа энэ дасгалаас залхахаас өмнө завсарлага авах хэрэгтэй. Өдөрт хэд хэдэн удаагаар давтаж, нилээн хэдэн өдөр үргэлжлүүлэх хэрэгтэй.

3. Нохойндоо биеийн хэлээр үзүүл

Таны нохой биеийн хэлийг яг команд шиг ойлгох болно. Ихэмсэг маягтай зогсож нохойгоо айлгалгүйгээр, захирангуй хоолойгоор командаа өг. Та нохойгоо айлгахаас илүүтэйгээр түүнийг ойлгуулж, дуулгавартай байлгахыг хүсэх хэрэгтэй.

4. Нохойндоо урамшууллыг авахын тулд танруу харахыг заа

Таныг “орхи хая, үгүй, боль, болохгүй”  гэх мэт команд өгөх үед тухайн зүйлийг зүгээр л орхихоос гадна танруу анхаарлаа хандуулж сургах хэрэгтэй. Энэ нь  тухайн зүйлийг орхиж сургахаас гадна хэрвээ “орхи” гэж хэлж байгаа  зүйл нь аюултай байвал тэндээс холдож буцаж тандээр ирэхэд сургах юм.  “ОРХИ” гэдэг нь тухайн зүйлийг орхих ёстой юм байна гэж таны нохой ойлгосны дараа танруу анхаарлаа хандуулах бусад зүйлсийг нэмж болно.

  • Таны атгасан гарт буй амттангаас татгалзаж сурах үед шууд урамшуулалгүйгээр юу ч хэлэлгүй, хийлгүйгээр хүлээ. Түүний дараагаар одоо яах ёстой бол гэж бодоод танруу анхаарлаа хандуулах үед нь түүнийг сайшааж, урамшууллаа өг. /Гэхдээ үргэлж нөгөө гарнаасаа/
  • Таныг “орхи” гэж хэлэхээр танруу харахаас өмнө таны гарлуу харахаа болиж таны нүдрүү шууд хардаг болох хүртэл энэ дасгалийг хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Магадгүй 40-50 хүртэл давтамж шаардагдаж ч болох юм.
  • Мөн таны нүдрүү харах хугацааг бага зэрэг уртасгаж,  түүний дараа амттангаа өгснөөр танруу анхаарлаа төвлөрүүлж сургаж болно.

5. Амттанаа газар тависан үед ч командыг дагахыг заа

“ОРХИ” гэх нь таны нохой урамшуулалд ямар ч байсан хүрч болохгүй гэдгийг ойлгуулахад хялбар байх болно. Дараагийн алхам бол урамшууллаа газар тавиад амттанаа бүр атгаж хаалгүйгээр бага зэрэг хашиж байх юм. Та магадгүй урамшууллаа маш сайн хамгаалж байхаас эхлэх бөгөөд хэд хэдэн давтамжийн дараагаар таныг “орхи” гэж хэлэхэд урамшуулал нь нүднийх нь өмнө ил байсан ч хүрэхгүй болтол нь давтах хэрэгтэй.

  • Үүнийг илүү үр дүнтэй болгохын тулд, шалан дээр байгаагаас нь бага зэрэг илүү түүний дуртай амттанг ашиглаж болно. Газар байгаа амттанг орхих үед нь түүнийг сайшаахдаа дуртай амттанг нь өг. Зөв дадал суулгахын тулд илүү тууштай байх хэрэгтэй.
  • Таныг “орхи” гэж хэлэхэд танруу харах хүртэл хүлээх хэрэгтэйгээ мартаж болохгүй.
  • Энэ процесс нь илүү их давталт, тэвчээр шаардах болно.

6. Гадаа жинхэнэ бодит амьдрал дээр дадлагажуул

Нохойгоо шалгах сүүлийн тест бол илүү хяналт багатай орчинд командаа биелүүлж чадаж байгаа эсэхийг баталгаажуулах юм. Зөвхөн гэрт бус бусад олон янзын нөхцөл байдлуудад командаа өгч эхлэх хэрэгтэй. Хэрвээ тэдгээр орчин нөхцөлд таны командыг тогтмол биелүүлж байвал энэхүү командыг бүрэн сурсан байна гэж ойлгож болно.

  • Жишээлбэл, нохойгоо салхилуулахын өмнө нэг газар нэг амттан нуугаад, дараа нь түүний хажуугаар явах үед нохой чинь түүнийг үнэрлэж, эсвэл толгойгоо эргүүлбэл, командаа өгөөд чигээрээ яв. Хэрвээ нохой чинь уяанаасаа татаад амттанруу чиглээд замаасаа хазайвал түүнийг амттанруу чиглэхээ болиод танруу хартал нь хүлээ. Түүний дараагаар түүнд хангалттай сайшааж, хармаанаасаа урамшууллыг нь өг.

7. Амттангаас хамаарах хамаарлыг нь багасга

Таны нохой командыг тогтмол дуулгавартай биелүүлдэг болж эхлэхэд түүнийг  сайшааж магтангаа түүнд өгөх урамшууллаа бага багаар холдуулж, багасга. Коммандыг биелүүлсэн 4, 5 удаа тутамд нь нэг урамшуулал өгөх байдлаар улам багасгах хэрэгтэй.  

 

Нохойндоо туслахын тулд өөрөө нэмэлт алхмуудыг хэрэгжүүлэх

1. Нохойндоо хангалттай дасгал хөдөлгөөн өг

Уруу царайлсан, цухалзсан нохой нь команд биелүүлэх, өөрийгөө хянах тал дээр илүү тэвчээргүй байдаг.  Өдөр бүр нохойгоо 30минут алхуулж, сэргэлэн цовоо байлгах зорилго тавь.

 

2. Нохойг өдөөсөн зүйлсийг хол байлга

Та нохойныхоо үргэлж эргэн тойронд байж “орхи” гэж хэлээд байж чадахгүй. Тиймээс түүний ойртож болохгүй эд зүйлсийг түүнээс хол байлга. Цэцэг, ургамал гэх мэт хэврэг эд зүйлсээ өндөр тавиур дээр тавьж, гуталнуудаа хаалганы ард тавьж, хувцаснуудаа газар тавих хэрэггүй. Энэ түүнийг болохгүй зүйл хийхээс урьдчилан сэргийлэх сайн арга юм.

 

3. Нохойныхоо анхаарлыг өөр зүйлд сарниул

Таны нохой “орхи” гэдгийг ойлгосон ч гэсэн хорхойг нь хүргэсэн зүйлээ тэвчихээ ойлгох боловч, хэсэгхэн хугацаанд л үргэлжилнэ. Нохойндоо “орхи” гэдгийг дахин дахин хэлэхийн оронд түүний анхаарлыг дуртай тоглоом эсвэл алхах гэх мэт өөр зүйлүүдээр сатааруул.

  • Жишээ нь: нохой чинь буйдан дээр гарах гээд оролдох бүрт нь “орхи” гэж дахин дахин хэлэхийн оронд нэг л удаа хэлээд тоглоом чинь хаана байна гэж хэлээд тоглоомийг нь авчруулаад, шидэж эсвэл хэсэг зуур хамт тоглож болно. Ингэснээр түүний анхаарал нь буйдангаас холдоно.
  • Анхаарлыг сарниулах нь “орхи” командыг сургаж буй хугацаанд маш сайн арга байх болно. Нохойгоо болиулахаас өмнө үнэхээр болохгүй зүйл хийх гэж байгаа эсэхийг сайн харах хэрэгтэй. Жишээ нь: буйданг үнэрлэж эсвэл өмнө нь суух эсвэл алхах үедээ буйдан дээр гарах гэж байснаа тоглоомоороо тоглоод өнгөрч ч болох юм.

 

4. Нохойндоо төстэй командуудыг заа

“ОРХИ” гэдэг нь сайн урьдчилан сэргийлэх команд боловч, үргэлж ажиллахгүй байж болох юм. Дараах жишээнүүд нь таныг төстэй командуудыг заахад туслаж болох бөгөөд таны хүсч буй үйлдлийг нохойнд тань ойлгуулахад туслана.

  • Жишээ нь: хэрвээ та нохойгоо өөр тийшээ гүйгээд явахад “орхи” гэж хэлсэн ч, нохой чинь гүйгээд явахад тохиолдолд түүнд “Ир” гэсэн команд өгөх нь илүү дээр юм.  Хүмүүсрүү үсрээд байвал “хэвт” гэсэн команд өгч болох бөгөөд, түүнийг дөрвөн хөлөөрөө газар хэвтэх үед нь хангалттай урамшуулж болно. Түүнийг тоглох гээд ирэхэд нь түлхэж байснаас илүү үр дүнтэй арга юм.

 

Санамж:

  • Хэрвээ та нэгээс илүү нохойтой бол “орхи” гэдэг үгийг тус тусад өөр өөр байлгах хэрэгтэй. Хэдийгээр та нохойныхоо нэрээр ялгаж “орхи” хэлсэн ч нөгөөх нь намайг хэлээгүй гэж ойлгохгүй юм.
  • “ОРХИ” гэж хэлэхийн оронд түүний дуртай, эсвэл өөрийн дуртай коммандуудаа хэлэх талаар бодож үзэх хэрэгтэй. Хэрвээ нохой чинь эд зүйлс мэрээд байвал, тоглоом нь хаана байна ч гэх юмуу? Эсвэл нохой чинь хүмүүсрүү авираад байвал нохойгоо суу гэдэг ч юмуу. Эдгээр нь илүү үр дүнтэй бөгөөд, учир нь нэг болохгүй үйлдлийг зөв үйлдлээр сольдог.
  • Нохой чинь таныг сонсохгүй бол зөвхөн битгий “орхи” гэж олон давт. Ингэснээр таны нохойнд “орхи” гэдэг нь ямар ч утгагүй, таны нохойныхоо хийж байгаа зүйлийг болиулах оролдлого юу ч үгүй болж зүгээр арын дэвсгэр үг болно.

Анхааруулга:

  • Нохойны буруу үйлдлийг нь зогсоохын төлөө хэзээ ч  цохиж эсвэл гэмтээж болохгүй. Энэ үйлдэл нь нохой чинь танаас айдаг болоход хүргэнэ.
  • Хэрвээ та нохойгоо буруу зүйл хийхийг нь хүлээж байгаа эсвэл хийсэн үйлдлийнх нь дараа аашлавал нохой чинь тэрхүү 2 зүйлийг холбож ойлгож чадахгүй. 

сэтгэгдэл үлдээх