Нохой сонгох / бид юуг анхаарах вэ

Нохой сонгох / бид юуг анхаарах вэ

Ихэнх хүмүүс нохой авах үедээ за би ямар үржүүлэх биш, тэмцээн уралдаан гэх биш, хөөрхөн хань болох л бол болоо адилхан л нохой, тэгж үнэтэйг авах хэрэггүй гэж боддог. 800.000-аас хэдэн саяын гөлөг хэт үнэтэй байна, 500-700 бас л үнэтэй байна. За ер нь энэнээс хямд ч байдаг юм байна гээд 100,200-гийн хямдыг авчихдаг. Авсныхаа дараа сайн хоол өгөхгүй бол сайхан биетэй болохгүй, загасны тос витамин өгөхгүй бол гоё үстэй болохгүй, тэгээд цаашаагаа кальци, хувцас, тор, тоглоом, саван шампунь, хүзүүвч, аяга гээд л сайныг нь сонгож эхэлдэг. Үнэндээ гуравхан сар идэх хоол нь л гэхэд хямд авсан нохойныхоо үнийг давдаг. Бөөн зардал болоод л байдаг нохой нь нөгөөх үнэтэй нохойнуудтай адил болдоггүй.

Нохойндоо сэтгэл дундуур эзэн сүүлдээ гаргаж хаях, эсвэл хүнд үрчлүүлдэг тохиолдол маш их.

Цэвэр сайн цусны удамтай нохойн характер маш дөлгөөн байдаг. Нохойны мундаг үржүүлэгч нар муу цустай, ааш муутай, удмын өвчтэй нохойг хэзээ ч үржүүлдэггүй. Ийм нохойг үржүүлснээр авсан эзнээ урах, өөрт таалагдаагүй зүйл дээрээ огцом характер гаргах тохиолдолууд байдаг. Цэвэр цус, удам бол маш чухал!

Хямд гөлөг байсаар байтал яагаад өндөр үнэтэй гөлөг бас байдаг вэ? Бүх талаараа маш их ялгаатай байдаг болоод л үнийн зөрүү гарч байгаа.

Олон хүмүүс группээс, мал эмнэлгээс дэлгүүрээс асуудаг, манай нохой үс муутай байна, яаж үсийг нь ургуулах вэ? Юу өгөх үү? Витамин дутагдаж байна уу? Калци дутчихав уу? Бусдын нохой яаж ийм гоё үстэй, биетэй байдаг вэ? Юу өгдөг юм бол гэж... Энд ганц л хариулт бий. Үнэтэй болон хямд гөлөгний ялгаа бүх талаараа ялгарч харагддаг. Дунджаас үнэтэй гөлөгний чанар мэдээж тодорхой. Хэт хямдыг бол яриад ч хэрэггүй.

Маш олон хүмүүс асуудаг. Нохойгоо яаж сайхан үстэй, гоё биетэй болгох уу? Манай энэ гэж яаж ч тордоод нэмэр алга! Үүнд үнэхээр эцэг, эх удам судар маш чухал. Сайн удамтай, зөв бүтэцтэй нохойнуудаас гарсан гөлөгнүүд эцэг эхээсээ дутахгүй л болно. Муу цустай, цэвэр биш, буруу бүтэцтэй нохойноос гарсан гөлгийг яаж ч тордоод мундаг нохойнуудын гөлөгтэй адил болохгүй. Удам болон үнийн ялгаа энд гарна.

Үнэхээр олон жил сэтгэл хангалуун байх нохой тэжээхийг хүсвэл хямдыг биш үнэтэйг сайн судалж байж сонго. Энэ нь зөв сонголт байх болно. Сайн бараа үнэтэй байдаг шиг сайн нохой ч мөн үнэтэй байдаг. Ихэнх хүмүүс цаашид гарах зардлыг тооцоолоогүй байдаг учир анх авахдаа хямд болон дундаж үнэтэйг сонгодог.

Анх худалдаж авах зардал цаашид таны нохойгоо тэжээх зардлын хажууд юу ч биш, үүнийг нохойтой хүн бүр мэднэ. Бүх нохой адилхан нохой боловч, та мэдээж 10 жил сайхан нохой тэжээхийг хүсэх үү эсвэл үргэлж миний нохой цэвэр болов уу, яаж бусдынх шиг бие хаа, үстэй болгох уу гэсэн бодол тээж явахыг хүсэх үү?

Ялангуяа зарим муу үржлийн газрууд, амьтны дэлгүүрүүд, болон нэтээр хямд зарагдаж байгаа нохойнуудыг хувь хүн(хариуцлагатай үржүүлэг), сайн үржлийн газруудын үнэтэй зарагдаж байгаа гөлөгнүүдтэй харьцуулаад үзээрэй. Хямдаар зарагдаж байгаа гөлөгнүүд ямар удамтай, ямар хоолоор хооллож, ямар нөхцөлд тэжээгдэж байгаа бол. Очоод харьцуулаад үзээрэй!

Эцэг, эх нь цэвэр цусны сайн удамтай, сайн тэжээлттэй, гөлөгнүүд нь маш сайн тордогдож бүх юм нь цаг тухайдаа хийгдсэн гөлөг хэзээ ч хямд зарагдахгүй болов уу! Хэт хямд зарагдаж байгаа нохойнуудын цэвэр цус, удам судар байтугай вакцин, туулгандаа орсон талаар яриад ч хэрэггүй.

Танд л гэж зөвлөхөд, та нохойны талаар мэдлэггүй байж болно, мэргэжлийн хэмжээнд ялгаж чадахгүй байж болно, санаа зовох хэрэггүй, аажмаар суралц, хэзээ ч битгий яаран нохой ав, сайн харьцуул, сайн судал, бага багаар ойлгох болно. Нэг зүйлийг санаж ав! Хэзээ ч битгий хямдыг нь бодож ав! Хэт хямд бараа муу байдаг шиг хямд нохой ч тийм сайн сонголт биш (аз таардаггүй л юм бол)! 100.000₮, 200.000₮-ийнх байхад хэдэн саяынх ч байдаг! Аваад тэжээгээд ойлгодог болсон үедээ та ойлгох болно!

Мууг аваад сайн болгох гэж хий дэмий цаг хугацаа, санхүү, сэтгэл санаагаар хохирч байснаас анхнаасаа сайныг сонгоод олон жил сэтгэл хангалуун байсан нь зөв сонголт байх болно!

сэтгэгдэл үлдээх