Сайн эрүүл чийрэг гөлгийг хэрхэн сонгож авах вэ?

Сайн эрүүл чийрэг гөлгийг хэрхэн сонгож авах вэ?

1. Хамрыг нь илж үзэхэд хүйтэн, чийгтэй байна.

2. Гөлөг сэргэлэн хөдөлгөөнтэй, юм юманд хурдан гүйж очоод, шидсэн зүйлийг авч ирвэл сайны шинж

3. Нүднээс нь нулимс гоожоогүй, нуухгүй байна.

4. Чихний дотор тал нь шалбараагүй эвгүй үнэргүй байна.

5. Хумс савар нь тэгш байвао сайн.

6. Дотоод эрхтэн нь өвчтэй нохойны арьс толбо олонтой байдаг.

7. Үс нь сортой гялалзаж байна.

8. Хойд хөоийн савар нь илүү хуруутай байна.

9. Дээд доод шүдний зуулт тэгш байна.

10. Сүүл нь халцарч зулгараагүй, сэгсийж өрвийгөөгүй байна.

Ингэхэд чи гөлөг тэжээх гэж байгаа бол нохойгоо маш сайн ажиглаж байх ёстой. Нохой чинь залхуу нь хүрсэн байдалтай, юм идэх дургүй, нөмөр газарт нуугдмал байдалтай хэвтвэл бие нь муу байгаагийн шинж. Биеийн халууныг нь хэмжиж үз. Нохойн хэвийн халуун +38, +39 хэм байна. Болохгүй бол малын эмчид хандаарай.

сэтгэгдэл үлдээх