Нохой хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?

Нохой хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Нохойн эзнийхээ амьдралыг уртасгадаг
  • Нохойг идэвхтэй тэжээдэг хүн байнга хурдан явах, гүйх эсвэл дугуйгаар салхилна. Энэ нь эрүүл мэндэд тун тустай. Ер нь нохой нь өдөрт 10-15 км газар гүйх шаардлагатай байдаг. Тиймээс эзэн нь хүссэн хүсээгүй тамирчин болдог.
  • Том биетэй, хүчтэй нохой эзнийхээ гарын булчин, цээж, нурууны булчинг сайн хөгжүүлж өгдөг. Том нохой хөтөлсөн туранхай хүнийг та хараагүй байх.
  • Өтгөн үстэй нохойг байнга илж, эрхлүүлэхэд хүний цусны даралтыг хэвийн байлгахад нөлөөлдөг. Үүнийгээ нохой өөрөө мэдэх мэт хагас цаг тутамд эзэндээ илүүлж таалуулах дуртай байдаг.
  • Гэр орон болон хүний аюулгүй байдалд тун тустай. Дайчин нохойтой хүн нохойгүй хүнээс 80%-иар илүү өөрийгөө аюулгүй байна гэж бодоход нөлөөлдөг.
  • Нохойтой хүн бусадтай ярих сэдэв ихтэй байдаг. Их шог хошин, марзан бас яриасаг болно.
  • Мөн залууст гудамжинд бүсгүйтэй танилцахад тэд тусална. Ямар ч асуудал, хүндрэлгүйгээр харж явдаг бүсгүйтэйгээ шууд яриа өдөхөд нохой ашигтай шүү.
  • Бэлхүүсээр таргалахгүй байх, хогны сав амархан дүүрэхгүй байх зэрэгт ч тустай. Хоолны үлдэгдэлтэй сав суулгаа цэвэрлэхэд ч амар байна.

сэтгэгдэл үлдээх