Нохой бэлгийн бойжилт гүйцэх, ороо нийлүүлэг...

Нохой бэлгийн бойжилт гүйцэх, ороо нийлүүлэг...

Эм нохойд үржих чадвар дунджаар 7-10 сартайд,эр нохойд 12-16 сартайд бий болно,Бэлгийн хөгжил нь нохойн өссөн үрчин шим тэжээл хоол хүнсээс хамаарч эрт орой гүйцдэг,Хэдийгээр энэ үед үржих чадвар бий болсон байдаг ч түүний организмийн өсөлт энэ хугацаанд дуусаагүй байдаг,

Ийм насанд нохойг нийлүүлэг оруулж болохгүй.Энэ үед гөлөглөвөл сул биетэй өсөлт хөгжил муутай гөлөг гарах магадлал өндөр байдаг.Нохойн өмөлт хөгжил 2-2.5 настайд нь бүрэн гүйцнэ.Иймд эм нохойг 18-20 сартайд нь эр нохойг 2 нас хүргэж байж нийлүүлнгт оруулах хэрэгтэй.Эм нохойг эхний 3 дахь ороог өнгөрүүлээд нийлүүлэх нь зүйтэй,Энэ хугацаанд нь эм нохойнбиеийн ерөнхий хөгжил гүйцэж байгаа хугацаатай тохирно.Эм нохойн үржлийн хугацаа 8 нас хүртэл,эр нохойных 9-10 нас хүртэл үргэлжилнэ,Эм нохойны ороо жилдээ 2 удаа 6 сар болоод давтагдан орно.Ороо дунджаар 9-14 хоног үргэлжилнэ. Орооны үед бэлгийн гадна уруул хавдан бэлэг эрхтэнээс цусархаг шингэн гоожиж эхэлнэ.7-12 хоноод уг шингэн салсархаг шингэнээр солигдож хэд хоног гарна.Эм нохойг орооны энэ үеийн 9-12 дахь хоног дээр нийлүүлэгт оруулна.Орооны үед эм нохойн зан байдйл өөрчлөгдөж хоолондоо дурамжхан,нилээд хөөрүү болж бат бөх тогтсон нөхцөлт рефлекс их өөрчлөгдөнө.Иймд ороо дуустал дасгал сургуулилтаасчөлөөлөх хэрэгтэй.Эм нохойг орооны үед сайн тнжээж,өдөр бүр гадаа зугаалуулж ,өглөө хоол өгөхөөс өмнө тайван байдалд нийлүүлэх хэрэгтэй.Зарим залуу эм нохой нийлүүлэх үед тайван биш болж эр нохойгоо хазахыг оролддог.иймд хошуувч хийвэл зохино.Эхний нийлүүдгээр үр тогтохгүй байх магадлалтай тул 48 агийн дараа анх нийлүүлсэн нохойтойгоо нийлүүлнэ,Эм нохойг ядраахгүй сайн чанарын үр төл авахын тулд жилдээ 1 удаа өвөл хаврын улиралд нийлүүлэгт оруулбал зохино.Эр нохойгжилдээ 8-10 удаа хоорондоо 7-10 хоногийн зайтай нийлүүлэгт оруулах нь зүйтэй.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 3 Жил

tom2 ulsiig sheelegjinaa neree

Зочин

  • [192.168.1.1]
  • 3 Жил

ene neeree daam nohor bn aa

Зочин

  • [192.168.1.1]
  • 3 Жил

muu golog