Гөлөг сургах тухай...

Гөлөг сургах тухай...

Гөлгийг хүмүүжүүлэх асран арчлах нь хоорондоо салшгүй холбоотой. Гөлгийг зөв арчлах нь түүний хүмүүжлийн эхлэл болно. Гөлгийг сургуулилж эхлэх үед түүнд зарим хэвшил тогтсон, нэрээ мэддэг, "наашаа, суу, хэвт, зогс" анхны дохио команд ойлгодог болсон байна. Эдгээр командыг хэвшүүлэхдээ албадан хүч хэрэглэхгүй, тоглолт байдлаар явуулж, хэвшил биелүүлэх бүрд урамшуулна. Гөлгөөр удаан, их тэвчээр тэсвэр шаардах дасгал хийлгэх хэрэггүй. 6 сар хүртэлх дасгалууд нь тоглоомын шинжтэй байна. Нохойд хэвшүүлэх команд нь "суу!" гэсэн тодхон үгтэй байх ба түүнийг суугаарай, суугаад гэсэн командаар соливол нохой ойлгохгүй. Залуу нохой гөлгийг сургахад шаргуу тэвчээр шаардана. Гэртэй гөлгийг тогтмол цагт, тогтсон газарт байнга хооллохоос сургалтыг эхлэнэ. Гөлгөнд дандаа амттай юм өгч сургах хэрэггүй. Харин ямар нэг арга барил, ажиллагаа хийхэд нь урамшуулах журмаар амттанг өгнө. Гэр бүлийн гишүүдийн зөвхөн нэг нь л нохойг эрхлүүлнэ. Гөлөгний ойлголтоор гэр бүл нь сүрэг, эзэн нь сүргийн ахлагч юм. Гөлөг нь сүргийн ахлагч бөгөөд өөрийн эзнийг өөрөө сонгон авна. Голдуу эрэгтэй хүнийг сонгодог боловч, өөртэй нь илүү, тууштай хичээллэдэг хүнийг сонгохыг хичээдэг. Гөлгийг байнга эрхлүүлэх хэрэггүй. Жишээ нь эзэн рүү авирах, буйдан, ор луу харайх зэрэг гөлөгний эрхлэлт нь том нохойд эвгүй санагдана. Гөлгийг сургахдаа хэтэрхий хичээн туйлдуулахгүй, голдуу тоглоом маягаар сургах нь зүйтэй. Ямарваа арга барил хиймэгц гөлгийг эрхлүүлэх буюу амттанаар урамшуулах ёстой. Нохойг амттанд хэт дуртай болговол цаашдаа зөвхөн амттан авч байх арга барил хийдэг муу занд сургана. Гөлөгтэй тоглохдоо ямар ч тоглоомд тэр дийлэгч байх ёстойг сана, ингэснээр нохой төрхжин, өөртөө итгэлтэй болно. Гөлгийг хашраах хэрэг гарвал зөвхөн буруу юм хийх үед нь гүйцэтгэнэ. Эзгүйд гэртээ шээсэн гөлгийг тогтсон шээсэнд нь хушуугаар нь булхуулаад ямар ч нэмэргүй. Гөлгийг уурлуулах, өвтгөхийг хэн бүхэн цээрлэнэ. Нохойтой дотно холбоо тогтооход гөлөг таныг авран туслагчаа гэж мэдрүүлэх нь зүйтэй. Гадны хүнээр гөлгйг бүү эрхлүүл. Нохойн олонхи эзэн манай гөлөг дэндүү номхон гэж гомдлоод уурлуулж ярдаглүулан, гадны хүн рүү хуцуулахыг оролддог. Энэ бол буруу тактик юм. Гөлөг өсөхийн хэрээр ууртай ярдаг болно. Гөлгийг нялхаас нь уурлуулаад байвал залж удирдах аргагүй ууртай ярдаг нохой болно. Yүний зэрэгцээ гөлөг байранд буюу хашаандаа гадны хүн лүү хуцах дуртай бол хорих хэрэггүй. Харин гудамжинд нохой номхон, гадны хүнийг хайхардаггүй байх ёстүй.Нохойд дасгах анхны команд нь түүний нэр бөгөөд, гөлгийг хооллох, эрхлүүлэхдээ нэрээр нь дуудаж "нааш ир" команд нэмнэ. Гөлгийг дуудаад эрхлүүлж, амттанаар идүүлнэ. Гөлгийг ирэхэд заавал урамшуул. Гөлгийг дуудан "Айко сайн байна" гэж давт. "Нааш ир" команд нь уурлаж, занал хийсэн өнгө аясгүй бай. Гөлгийг "нааш ир" команд өгмөгц буюу биелүүлсний дараа залхааж болохгүй. Тэгвэл "нааш ир" командыг биелүүлэхээ болино. Гөлгийг команд биелүүлээгүй тохиолдолд өөр зүйлээр түр саатуулаад дахин давтаж командыг заавал биелүүлж сургана. Зугаалуулах үед гөлгөнд "нааш ир" команд биелүүлэх бүрийд нь амттан өгнө. Гөлгийг ирмэгц дахин зугаалуулахаар тавьж явуулахдаа "зугаал" команд өгнө. Гөлгийн дасгалд дэндүү хичээх хэрэггүй. Нэг янзын командыг ойр ойрхон өгөлгүй, чөлөөтэй зугаалуул. нялх гөлгийг гэртээ оруулахын тулд "нааш ир" команд өгөх нь зохисгүй, гөлөг тан луу ирэхийн оронд танаас зугтдаг болж орхино. Хэрэв гөлөг амттан өгөх гээд дуудахад тань луу ирэхгүй бол түүний анхаарлыг өөр тийш сарниулан, гүйх, суух, модны араар орох тэгэхдээ харагдахуйц байж гөлгийг нэрээр нь дуудан "нааш ир" команд өгнө. Гөлгийг бүр анхнаас нь "байрандаа" командад дасгана. Гөлгийг гэртээ оруулаад бэлтгэсэн байр буюу дэвсгэр дээр тавьж, нэрээр нь дуудан "байрандаа" команд давтаж, илж эрхлүүлэн тэр газартаа тогтооно. Хэрэв гөлөг хэвтвэл "сайн байна", "байрандаа" команд өгнө. Гөлөг тоглох гэж тэмүүлэхэд "байрандаа" команд өгөх хэрэггүй, гөлөг зугаалж, хоол идээд, нозоорч унтмаар болоход байранд нь тавибал зохистой. Гөлгийг барагцаалбал 2 сартайгаас эхлэн зохисгүй ажиллагааг саатуулах "фу" командад дасгана. "Фу" бол арга ядсан команд учраас түүнийг юм бүхэнд өгөх хэрэггүй. "Фу" командыг огцом дуугаар, шаргуу өгч заавал биелүүлдэг болгох хэрэгтэй. "Фу" командын дараа аяархан алгадах буюу өөр аргаар шийтгэж байна. 3-4 сартайгаас эхлэн "хэвт", "суу" командад дасгах ба эхний үед хэтэрхий шаргуу хичээллэх хэрэггүй. Немец овчаркад юмыг хөөх авъяас байгалиас заяасан байдаг. Нохой шидсэн юм буюу хөдөлж байгаа юмыг хөөх дуртай. Нохой юм авчирдаг болохоор сургуулилахдаа саваа мод, жижиг бөмбөг шидэн тоглохоос эхлэнэ. Энэ явцад нохойд "апорт" команд огч, авчирсан юмыг "өг" командаар эвтэйхэн салгаж авна. Ингээд гөлгийг амттанаар урамшуулах буюу эрхлүүлнэ. Хэрэв гөлөг шидсэн юм руу гүйхгүй байвал 6 сараас нохойгоо хөтлөн шидсэн юманд хүрч тэр юмыг (апорт) амандаа зуулгах ба тэгэхдээ "апорт" команд өгч байрандаа ирээд "өг" командаар уг юмыг авч, гөлгөнд амттан өгөх буюу эрхлүүлнэ.4 дэх сараас зугаалгаар явахдаа горхи булгийг гатлуулах, шуудуугаар хариалгах, хэвтээ мод давах дасгал хийлгэх ба тэгэхдээ гөлгийн мах бодь чангарч бэхжээгүйг харгалзан, хэт өндөр, хол хариалгахыг хичээх хэрэггүй. 10 сартай гөлөг 100-120см саадыг хариаж чадна. 3-4 сартай гөлгийг зугаалуулахдаа "хажууд" команд биелүүлж сургана. Тэгэхдээ гөлөг сайтар зугаалаад буцах үед үүнийг хийх нь зохисгүй. Зугаалга эхлэхдээ гөлгийг уяагаар чанга датаж, команд өгөлгүй явна, ингэснээр нохойн хөл, нурууг бэхжүүлнэ. 5-6 сартайгаас нохойд хошуувч углан дасгана. Хошуувчыг зөөлөн, эвтэйхэн углаад эхний үед их удаалгүй авна. Гөлөгтэй хичээллэхдээ мал амьтан, шувуу, явж буй тээврийн хэрэгсэл хөөж гүйлгэх хэрэггүй. Нохойг өөр нохой руу турхирч огт болохгүй. Гөлгийг сургахдаа гудамжны чимээ шуугиан, машин, галт тэрэгнээс айдаггүй болгох хэрэггүй. Yүний тулд гөлгийг зугаалуулахдаа дуу чимээгүй гудамжнаас хол хөдөлгөөн ихтэйд зугуухан аваач. Албаны нохой сургахад түүний харуул хамгаалалтын чанарыг онцлон анхаарна. юуны өмнө гадны хүнд итгэлгүй ханддаг, эрхлүүлэх, идэх юм өгөх, уурлуулахыг хайхардаггүй болгох ёстой. Гөлгийг эв хавгүй дайрч довтолвол уурлан ярдаглахын оронд аймхай болж орхино. Гадны хүн танай гэрт байхад харж хамгаалдаг болгохын тулд гөлгийг байранд нь байлгаж, хүн явж өнгөрснөөс хойш нохойгоо "сайн байна" командаар урамшуулна. Хүнийг танайхаас явсны дараа нохойгоо мөн тэгж урамшуулна. Ингэснээр нохойг гаднын хүнд итгэлгүй, соргог, сэрэмжтэй ханддаг болгох ба таны эзгүйд нохой гадны хүнийг оруулах ч үгүй, гаргах ч үгүй саатуулна. Гөлгийг 4 сартай болмогц эзэн нь сургагчийн дамжаанд сууж. Хүмүүжүүлэх дасгал заалгана. Тийм дамжаагаар туршлагатай зааварлагчийн удирдлагын дор ба гөлгийг хүмүүжүүлэх сургалтын элементийг эзэмших болно. Немец овчаркийг 8 сартайгаас эхлэн ерөнхий сургуулилтын курсээр сургаж болно. Нохойн сургалтад хамгийн гол нь эзэн хүн нохойтойгоо зов холбоо тогтооход оршино.

сэтгэгдэл үлдээх