Нохой тэжээж буй хүмүүст өгөх зөвлөмж...

Нохой тэжээж буй хүмүүст өгөх зөвлөмж...

Нохойг өдөрт хэдэн удаа ямар хэмжээгээр тэжээх вэ? гэдэг нь түүний нас, хүйс, том, жижиг, жилийн улирал, гүйцэтгэх ажлын хэмжээнээс шалтгаалан янз бүр байна. Гөлөгнүүдийг төрсний дараа 10 хоногоос эхлээд өдөрт 3-4 удаа үнээний сүүгээр угжиж байгаад дараа нь дийзэнд хийж долоолгож сургана. 1 гөлгөнд шилэн аялганы ¼ хэмжээтэй сүү өгч эхлээд аажмаар нэмэгдүүлэ. 6 сартай болоход 500 гр хүргэнэ. Өөрөөр хэлбэл гөлгийг 6 сар хүртэл нь сүүгээр тэжээх хэрэгтэй. 2 долоо хоногийн настайгаас нь сүүнд чанасан хүүхдийн будаа, 3 сартайгаас нь махны шөлөнд чанасан хошуу будаа, чанаад машиндсан мах, өөхгүй түүхий махан таташ өгнө. Махыг эхлээд 25 гр-р өгч 1 сартай болоход 100 гр, 2 сартай болоход 200 гр, 3 сартайд нь 300 гр, 4 сартайд нь 400 гр-д хүргэнэ. Түүхий махан татшийг болсон махны оронд 7 хоногт 3-4 удаа өгнө. 4 долоо хоногийн настайгаас эхлэн хоолонд нь хүнсний ногоо оруулж аажмаар нэмэгдүүлнэ. Үүнд:

2 сартай болтол нь 50-100 гр хүртэл

3 сартай болтол нь 100-200 гр хүртэл

4 сартай болтол нь 200-300 гр хүртэл

4-с дээш сартайд нь 300 гр-р бодно

Хүнсний ногоог махны шөлөнд чанаж өгөхөөс гадна түүхий лууван, ногоон ургамалд амин дэм их учир хөшиглөж, үрж жижиглэн шөлөнд хийж өгнө. Мөн шөлтэй хоолонд загасны шинэ тос 5 дуслаас эхлэн 2 сартай болоход цайны халбагаар нэмж өгөхөд гэмгүй. Эрдэс тэжээл болох кальци глицерфосфат, глюконат кальци, ясны гурил зэргийг тэнцүү хувиар хольж хоногт 1 гр-р өгч эхлээд сар тутамд 1 гр-р нэмэгдүүлнэ. Хоолны цагаан давсыг 1-2 сартайд нь хоногт 10-15 гр, 3-4 сартайгаас эхлэн 15-20 гр өгч болно.



Эрдэс ургамлын гаралтай хоол нь яс мөгөөрсний хөгжлийг сайжруулдаг тул 3 сартайгаас нь хоолонд түүхий мах, давсалсан загас, ногоо давамгайлж сүүн бүтээгдэхүүнээ бага багаар хасч болно. Хоолны 75 орчим % нь мах байхад зүгээр. Нохойг гөлөг байхаас нь тодорхой цагт, тодорхой нэг газар хооллуулж байх нь зөв. Элэг, уушиг, дотор эрхтэн дайвар бүтээгдэхүүн чанаж өгнө. өндгийг 7 хоногт 3-с илүү өгөх хэрэггүй. 1-2 сартайд түүхий өндөг өгч болно. Ясыг ихэвчлэн шөл гаргахад хэрэглэх ба 2 сар хагастайгаас нь эхлэн хоолны дараа түүхий яс мэрүүлэх нь зүгээр. Бага насны нохойд “Д” аминдэм 2 долоо хоног уулгаад 1 долоо хоног амрааж өгч болно. Хэтрүүлж хэрэглэхийг хориглоно. Эрдсийн дутагдалтай нохой хооломцож хоолоо идэхдээ яаруу, бүхэл голцуу залгиж иддэг. Үргэлж өлөн ховдог байдаг. Тиймээс юу ч хамаагүй идэж хордлогод орох нь элбэг.
 


Picture

Гөлгийг бойжуулах ажиллагааны хамгийн чухал нь зөв хооллоход оршино. Гөлгийг нас гүйцэхээс өмнө яаж хоололсноос насан туршийн амьдрал нь хамаарна. Тэжээлээс нохойн эрүүл мэнд, үсний өнгө сор хамаарна. Нохойг тэжээж хооллох нь түүний арчилгааны хамгийн гол ажил учраас гөлгийг авсан мөчөөс эхлээд зөв тэжээх нь маш чухал.

Хэрэв та гөлгийг 1 сартайд нь авсан бол хоол тэжээлд нь онцгой анхаарах ёстой, учир нь энэ насны гөлөг эхийгээ хөхөж байдаг.Гэхдээ аль болох 2 сар хүр
гэж авсан нь дээр. Энэ үед та гөлөг эхтэйгээ хамт байх үеийн нь хоол тэжээлтэй маш адилхан. Нэн түрүүнд гөлгийг худалдсан хүнээс юүгаар тэжээж байсныг асууж лавла. Хэрэв гөлөг хуурай хоол иддэггүй байсан бол эхээс салгасан эхний 2 долоо хоног тийм хоол өгөхгүй.

Ер нь нялх хүүхэд шиг арчлан хооллоно. Гөлөг долоон хоног хиртэй шингэн чацга алдана, энэ нь эхийн сүүнээс салгаж шинэ хоолтой орсонтой холбоотой. Малын эмчтэй зөвлөж, гөлгөндээ бифидумбактерин, фразолидон, линекс авч болно. Эхний 2-3 хоног хамгийн хэцүү, шөнө гөлөг ульж, гаслах болно, харин та түүнийг орондоо авч хэрэггүй. Гөлгөнд зөөлөн тоглоом өгөх буюу жаахан тоглож болно. Ингэхэд тус болохгүй бол гөлөг өлссөн байж болох (эх нь шөнө хөхүүлнэ) тул түүнд жаахан тараг өгч болно.

Нялх гөлгийг яаж тэжээвэл зохистой вэ? Yнээний сүү (эсвэл каша) тэгээд цагаан талх, гоймон, төмс, геркулес. Гөлөг бүхэн үнээний сүү шингээхдээ өөр өөр, үүнийг шалгах боломж ч байхгүй. Гөлгөнд түүхий мах (машиндсан биш) Тараг (ялангуяа бифидум бактеритай) ногоо, аарц, тахианы өндөг сайн. Сүүг таргаар орлуулж болно. Түүхий махыг гөлгөнд маш жижиг хөшиглөж өгнө. Машидсан мах шингэхдээ муу.

Гөлөгний хоолонд лууван, манжин, амтат чинжүү, помидор зэрэг ногоог сайтар нунтаглаад, түүхийгээр нэмж өгч болно. Гөлгөнд өгөх кашийг усанд буцалгаж, тахианы буюу өөр хатаасан шөл нэмнэ. Гөлгөнд тутрага гурвалжин будаа, шар будаа, буудайн ба арвайн гурлын каша зохимжтой. Харин геркулес кашийг 6 сар болтол өгөхгүй байвал зохино. Хүүхдийн будааг (манный каша) нэг ч нохойд ялангуяа гөлгөнд амсуулах ч хэрэггүй.

Тахианы өндгийг гөлгөнд чанаж өгвөл зохино, учир нь түүхий уураг шингэхдээ муу, Н витаминыг задалдаг. Цагаан талхыг хар буюу хатсан талхаар сольсон нь дээр. Ихэнх гөлөг сухарид (шарж хатаасан байх) дуртай.Өсөж буй нохойд өөх тос маш чухал - жингийн кг бүрд 2.64г (өөрөөр хэлбэл нийт хоолны 8-15%) заавал өгнө. Гөлөгний хоолонд 4 сар хүртэл нэг цайны халбага, 4 сараас хойш нэг хоолны халбага ургамлын тос нэмнэ. Өөх тос дутсан гөлөгний үе хуурай, гялгар бус, хагтай, хумс нь салбархай байдаг.

Өөх тос эрчим хүчний эх үүсвэр болдогийг ямагт сана. Өсөж буй нохойд уургийн хэрэгцээ маш чухал. Уураг бол бүхий л амьд амьтаны барилгын материал юм. Тийм учраас бүх хоолны 28-43% буюу гөлөгний жингийн кг тутамд 9г уураг заавал байна. Ургамлын гаралтай уураг нь амьтны гаралтай уургаас чанар муутай ч санавал зохино. Ийм учраас гөлгөнд түүхий мах, сүүн бүтээгдэхүүн, тахианы өндөг өгөх хэрэгтэй. Тахианы өндөг нь 50% өөх тос, 50% уурагтай тул гөлгөнд долоо хоногт 2-3 удаа өгнө.

Гөлгийг 2 сар болтол түүхий мах өдөрт 100гр; 2-3 сартайд 200г; 3-6 сартайд 300граммаас доошгүй өгнө. Идэвхтэй нас гүйцсэн нохойд мах харамлах хэрэггүй. Махыг зарим үед загас, аарцаар орлуулж болно. Нүүрс ус нь нохойд эрчим хүч сэлбэгч тул өсөж буй нохойд жингийн кг тутамд 15.8г нормоор бодно. Гөлөгний хоолонд ногоо, гурил будаа, эрчим хүний эх булаг болно. Нүүрс ус хэтэрвэл таргалуулдгийг санах хэрэгтэй. Гөлгөнд витамин, минерал эрдэс заавал шаардлагатай.

Yүний тулд нохой үржүүлэгч буюу малын эмчтэй зөвлөж нунтаг буюу шахмал тусгай нэмэлт авбал зохино. Yхрийн элэг, лууван, сүү, манжин, өндөгний шар уурагт А витамин, гурвалжин будаа, томат, зүрх, бяслаг, аарцанд В витамин, амтат чинжүү, алим, помидорт С витамин, загасны тос, элэг, амтлагчид (хурган чихнээс бусад) Д витамин, ургамалын тос, гурвалжин будаанд Е витамин, мах, элэг, сүү, бяслаг, аарцанд Са байдаг.

Нялх гөлөгний хоол бүлээн, сайтар жижгэлсэн байвал шингэхэд хялбар. Хүнсний зүйл бүгд шинэ байна. Гөлгөнд хуурай хоол өгөх тухайд гэвэл дан хуурай хоол зохисгүй. Харин та гөлгөндөө хуурай хоол, гэрийн хоол салаавчлан өгвөл илүү зохимжтой. Харин хуурай хоолыг гэрийн хоолтой хольж өгөх хэрэггүй шүү. Хуурай хоолноос гөлгөнд тусгайлан бэлтгэсэн "Pedigree" буюу "Friskies" зэрэг маркийг сонгоорой. Энэ нь нас гүйцсэн нохойныхоос найрлага агуулгаараа ялгаатай байдаг юм.

3 сар хүртлэх гөлгөнд хуурай хоол өгөхдөө халуун усанд дэвтээж, бантан болгоно. Гөлгийг өсөх тутамд хоолны хэмжээг нэмж хэрчмийг томруулна. Гөлөг хооллох хуваарь: 1-2 сартайд өдөрт 5 удаа, 2-3 сартайд өдөрт 4 удаа, 3-6 сартайд өдөрт 3 удаа, 6-7 сарын дараа өдөрт 2 удаа хооллоно. Хооллох цагийг хооронд нь ижил байлгана.

Гөлгөнд янз бүрийн хоол өгөхийг хичээх нь зүйтэй. Гөлгөнд жинхэнэ шүүс, зэрлэг жимс, таримал жимс өгч бай. Хааяа хагас цайны халбага зөгийн бал өгч бай. Гөлгөнд хэтэрхий их талх, яс (нохойд хэрэгтэй бус, тэгээд ч осолтой), сармис, цуу, шарсан, давсалсан зүйл халуун ногоо, хурган чих өгч болохгүй. Гөлгийг хэтэрхий цатгаж болохгүй. Нохойд хоолтой нь цэвэр, шинэхэн ус байнга байлгана.

www.BANJIG.net
 


Picture

тэд ч бас хайрлуулах эрхтэй


Нохой гэхээр л муу нэр зүүсэн бохир заваан гэж болохгүй .Гудамд таарсан золбин гөлөгийг хөлөөрөө хошиглчихөөд хээв нэг хэнэггүй гаслуулан яваад өгөх хүмүүсийг хараад сэтгэл өвдөх шиг...тэд ч бас хайрлуулах эрхтэй !Тэдэнд буруу байхгүй дулаахан гэр ,хэвтэр, хоол ч байхгүй хүмүүст ад үзэгдэнэ зарим хэрцгий араатануудад тамлагдаж үхэх л заяатай. Би боддог лдо хичнээн өрөвдлөө гээд яахуудэ гэртээ аваачиж болохгүй тэр их гөлөгийг болдог бол дулаахан оромжинд байлгах юмсан гэж хий дэмий л бодож явдаг хүнлдэ. Ирээдүйд миний зорилго хүсэл мөрөөдөл мин биелүүл ийм гөлөгнүүдэд бага ч гэсэн буян болох байх гэж боддог. Миний мөрөөдөл амитантай холбоотой тэр тусмаа энэ гөлөгнүүдтэй холбоотой хэзээ нэгэн цагт биелнээ гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөдөр нохойг нохойтойн зодолдуулж зуушаарн гэмгүй гөлөгийг хоол болгон хаядаг тэр араатануудийг бүгдийгн нохойн хоол болгомоор санагддаг. амидрах гэж ирсэн гөлөгнүүд хэнд ч тээр болоогүй байхад зүгээрл уйдсан нэгний зугаа болж тамлагдах ёстойм гэж үү ? . Мэдээж хэрэг гудамжинд өсөж яваа гөлөгнүүдэд том болоод л хүмүүст бас түвэг болнолдо олнороо хүмүүсрүү дайрах гэх мэт... ингээд яахийн арггүй золбин нохойн устгалд орно гэсэн үг. 

Хүмүүсээ миний хэлэх гээд байгаа үг гэвэл битий нохой тамлалдаа өөрийг чин тамлуул чи яах бол ? тэднийг тамлаж ад үзэхийн оронд зүгээрл тоохгүй хажуугаарн яваад өглдөө. эсүүл тэдний хоосон ходоодонд бага ч гэсэн юм хаяж ч өгч буян бололдоо нохой хооллох маш их буян гэдэг.Би саяхан хөдөөгүүр явж байхад тэнд ч бас золбин нохойнууд их байдагийн байналээ сумийн төвүүдээр .тэнд ч бас идэж байсан хоолноосоо тэндэхийн нохойнд өгсөн . Хэнд ч буруугүй тэр бяцхан гөлөгнүүдэд бага ч гэсэн буян болцгоое. тэд ч бас хайрлуулах эрхтэй ! 

сэтгэгдэл үлдээх