Нохой тэжээхээс өмнө юу мэдэж байх ёстой вэ?

Нохой тэжээхээс өмнө юу мэдэж байх ёстой вэ?

Та нохой тэжээх юмсан гэж хэр их хугацаанд бодож байна вэ?   Мэдээж нохой тэжээх нь танд их сайхан зүйл мэт санагддаг байх.

Тэгвэл зөв нохойгоо хэрхэн сонгох болох насан туршийн найзаа гэртээ авчрахаасаа өмнө юу бэлдсэн байх талаар хэд хэдэн зөвлөгөө өгье.

Нохойгоо хэрхэн сонгох вэ?

  1. Нохой тэжээхэд маш их цаг хугацаа, энерги зарцуулдаг. Тэд бол шагнал л гэсэн үг. Гэвч та ганцаараа амьдардаг бол мөн өдөрт магадгүй 20 цаг ажиллаж өнгөрөөдөг бол нохой авах нь тийм ч зөв сонголт биш юм.
  2. Хэрвээ ихэнхдээ гэртээ байдаггүй ч нохой үнэхээр авахыг хүсч байвал магадгүй та Азтай савар амьтан хамгаалах нийгэмлэгт хөрөнгө оруулалт хийж амьтан хамгаалах үйлсэд гар бие оролцож болох юм.
  3. Ямар ч нохой авсан байлаа гэсэн тухайн нохой нь таны амьдралын хэв маягт зохицсон байх ёстойгоос гадна таны хүрээлэн буй орчинд зохицох нохой байх ёстой. Хэрвээ та жижиг орон сууцанд амьдардаг бол том нохой авах нь тийм ч оновчтой сонголт биш болов уу. Та нохойгоо эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай болгох, уйдах, таны гэр оронг бусниулахыг хүсэхгүй л байх. Том нохой бол чөлөөтэй гүйж харайх том орон зайд л зориулагдсан
  4. Мөн таны амьдарч буй бүсийн цаг агаарт ямар үүлдэр илүү тохирох вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй ялангуяа та хашаанд нохой тэжээх гэж байгаа бол шүү дээ.
  5. Гөлөг байшинд сурган тэжээхэд илүү их ажиллагаа шаарддаг. Хэрэв та эд зүйлсээ зажлуулж хэмхлүүлэхийг хүсэхгүй байгаа бол мөн нохойгоо тэжээж сургахад хангалттай цаг болон мөнгө байхгүй бол нохой авах талаар бодлоо ахин нэг бодож үзээрэй. Учир нь нохойг хүнд үрчлүүлнэ ахин зарж шинэ эзэнтэй болгох нь тэдний хувьд зүрх зүсэм зовлон байдаг. Тэд ч гэсэн зүрх сэтгэлтэй шүү дээ.
  6. Нохойн үүлдэрт ач холбогдол өгөлгүй ямар ч нохой тэжээсэн тэд таны үнэнч анд байх болно.

 Нохой авахаасаа өмнө мэдэж байх ёстой зүйлс  

lj7y7c52vl96rjs4qjvx

  1. Нохой авахаасаа өмнө та нохойдоо хазаж тоглох хангалттай тоглоом бэлдэх хэрэгтэй. Түүний хүрч чадахгүй газруудад үнэтэй зүйлсээ/гутал, хувцас г.м/ болон эм тариа, химийн бодис гэх мэт зүйлсээ хадгалаарай. Гөлөгнүүд шинэ зүйл туршиж үзэх их сонирхолтой байдаг. Тиймээс тэдний эргэн тойронд байж болох аюултай зүйлсийг холдуулах хэрэгтэй
  2. Нохойгоо цаг тухайд нь вакцин, туулгад хамруулах нь маш чухал. Мөн нохойгоо үржил хаах мэс засалд аль болох түргэн оруулаарай. Нохойгоо өвдөөгүй байсан ч тогтмол малын эмчид үзүүлж заншаарай.
  3. Нохойдоо тохирсон урттай уяа хөтөлгөөг авах. Хэт томдсон эсвэл богино хөтөлгөө нь нохойг тань гэмтээх магадлал өндрөөс гадна хөтөлгөө сулрах, тасрах замаар нохойгоо алдах хүртэл аюултай байдаг.
  1. Эрүүл мэндийн даатгал зайлшгүй байх хэрэгтэй. (Монголд байдаг эсэхийг лавлах л хэрэгтэйн байна. ) Малын эмчтэйгээ ярилцаж зөвлөгөө аваарай.

/Зарим нэг агуулгыг Монголын нөхцөл байдалтай уялдуулан өөрчилсөн болно/

сэтгэгдэл үлдээх