Түрк Кангал

Түрк Кангал

Гарал үүсэл:
Кангал нь мал сүрэг хамгаалагч эртний үүлдэр юм. Тэднийг Мастив төрлийн нохдын нэг хэлбэр гэж үздэг. Энэ үүлдрийн нэр нь тэд үүсэн бий болсон байж болох Туркийн төв хэсгийн Sivas мужийн Кангал дүүргээс үүсэлтэй.
Хэдийгээр энэ үүлдэр нь Кангал дүүргийн маш том газар нутаг бүхий омог, аймгийн удирдагчдын гэр бүлтэй урт хугацааны турш холбоотой байж ирсэн ч чоно, баавгай, ирвэс зэрэг араатан амьтадаас өөрийн мал сүргээ хамгаалдаг нохдыг хайрлан хүндэлдэг нутгийн ард иргэд өсгөн үржүүлж ирсэн байна. Энэхүү Sivas бүс нутагтаа Кангал нохдыг эрлийзжүүлж үлдээсэн ба гайхалтай дүр төрх, зан авиртай үүлдэр бий болон байна. Түүний үүссэн бүс нутгийг үл харгалзан олон Туркчууд тэднийг өөрсдийн үндэсний нохой гэж үздэг байна. Туркын засгийн газар болон судалгааны институтууд Кангалыг цэвэр цусаар нь өсгөн үржүүлж буй нохой үржүүлгийн газруудыг удирдан зохион байгуулдаг аж. Кангал нь Туркын зоос болон шуудангийн маркан дээр эх орныхоо дүр төрх болон дүрслэгдсэн байдаг. Туркэд нохой судлалаар сурч байсан Nelson-ны гэр бүлийнхэн Кангалыг анх Европ болон Хойд Америкт өөрийн номонд танилцуулж байжээ. Ингээд 1985 онд анхны Кангал Америкруу гарсан байна. Кангалыг Туркээс экспортлох нь хяналт, шалгалтан дор байдаг ба бараг хориотой юм. Sivas Kangal бүс нутгийн тусгаарлагдсан байдал нь Кангал нохойг тодорхой болгон хөгжүүлэхэд үр дүн үзүүлсэн гэж үздэг байна. Одоо үед Туркын Кангал бол Туркын эрдэнэ мэт бэлэг тэмдэг, үндэсний нохой болсон байна. Жинхэнэ Турк Кангал өнөөг хүртэл хамгийн анхны, шилдэг хоньч нохой гэж тооцогдсоор иржээ.
Ерөнхий байдал:
Кангал нь том биетэй, хүчирхэг, хүнд ястай нохой юм. Түүний биеийн хэмжээ, харьцаа нь байгалийн шалгарлаар хөгжин өөрчлөгдөж иржээ. Түүний толгой том, нилээд өргөн, зөв биеийн харьцаа бзхий Кангалын биеийн урт нь өндрийн хэмжээнээсээ бага зэрэг урт байдаг. Урд хөлний уртын хэмжээ нь нийт сэрвээний өндрийн хэмжээний тэн хагасаасаас бага зэрэг урт, сүүл нь эргэсэн өвөрмөц хэлбэртэй. Кангалын үс нь нилээд өтгөн, тачир. Хар маск бүхий царайтай, чихний өнгө нь хилэн хардуу, биеийн өнгөнөөсөө өөр байдаг.
Эр нохой 77-86см, 50-66кг, эм нохой 72-77см, 41-54кг жинтэй, 12-15 жил насалдаг, 5-10 гөлөг гаргадаг. Гөлөг нь төрөх үедээ 900гр жинтэй гардаг ба 50 хоногийн дараа гэхэд 10кг орчим болдог байна. Кангал нь мастив төрлийн нохдын дундаас хөнгөн жинтэйдээ ордог бөгөөд энэ нь түүнийг бусад том биетэй нохдоос хурдан байх давуу тал нь юм.

Зан төрх:
Кангал нь хүн төрөлөхтний өсгөн үржүүлж ирсэн малын хамгаалагч эртний ижил төстэй нохдын дундаас хамгийн шилдэг нь юм. Тэд бол өөрсдийн хонин сүрэгт тулгарсан аюулыг сөрөнзогсож, таслан зогсоох хүчтэй, хурдтай, зоригтой нохой. Кангал нь араатан амьтадтай шаардлага гарвал тулалдан зодолддог хэдий ч биеэрээ хаан зогсож, айлган сүрдүүлхийг урьтал болгодог байна. Тэд гадны нохдоос байгалийн зөнгөөрөө болгоомжилдог ба хүмүүст үргэлж түрэмгий хандаад байдаггүй. Гэр бүлдээ үнэнч, хайртай нохой. Тэднийг сургаж, нийгэмшүүлэхдээ гэр бүлийн дэс дарааллыг сайн ойлгуулж, эзэд нь түүний удирдагч гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.
Амьдрах орчин:
Кангалыг орон сууцанд тэжээхийг төдийлэн зөвлөхгүй. Тэр бол хонин сүргээ даган явж байх хоньч нохой. Хэдийгээр гэр дотор идэвхигүй ч гадаа байх нь тохиромжтой. Кангал нь байгалиасаа төрөлхийн хамгаалалтын нохой юм. Зөв сургасан Кангал хүмүүст догшин ширүүн зан гаргахгүй, ялангуяа хүүхдийг хайрладаг. Тэд ямарваа нэг хил хязгаар гэж мэддэггүй. Иймдээ ч гадуур хэсэн тэнүүчилж, золбин ноходруу дайрах, шөнийн цагаар хүмүүсрүү их дайрдаг байна. Тиймээс сайн хашаа, тор түүнд маш чухал гэдгийг санаарай. Кангал өөрийн мал сүргээ хамгаалах нь тэдэнд маш сайн дасгал сургуулилт болдог. Иймд тэднийг гэрийн тэжээмэл ноход шиг өдөр бүр салхинд авч гарах шаардлагагүй. Тэд бол хөдөө талд эрх дураараа явж байх хоньч ноход.

сэтгэгдэл үлдээх