Нохой нь эзнийхээ хорт хавдрыг ялгаж үнэрлээд амийг нь аварчээ

Нохой нь эзнийхээ хорт хавдрыг ялгаж үнэрлээд амийг нь аварчээ

Их Британийн Уэлсд амьдардаг нэгэн эмэгтэй хөхний хорт хавдраар өвдсөнөө мэдэхгүй явсан ч нохойнууд нь үнэрлэж мэдсэний ачаар амьд гарсан тухай “Daily Star” бичсэн байна.

Линда Манкли гэгч 65 настай эмэгтэй 2018 оны есдүгээр сард хайртай нохойнууд нь хэвийн бус байдал гаргаж эхлэхийг анх анзаарчээ. Беа, Эния гэдэг герман хоньч ноход нь эзэгтэйнхээ цээжийг үнэрлэж, цээжийг нь түших гэх болсон байна. Хоёр нохой нь хэзээ ч ийм авир гаргаж байгаагүй тул Линда нь хэрэг бишидлээ гэж мэдээд эмнэлэгт үзүүлжээ.

Гэтэл үзлэгийн явцад Линда нь хөхний хорт хавдар туссан, хавдар нь хэдийн тунгалгийн булчирхайнууд руу үсэрхийлсэн гэсэн онош тавьсан байна. Үүний дараа Линда нь хорт хавдрын эсрэг хими эмчилгээнд явж эхэлсэн байна. Эмчилгээ хийлгэж байх хугацаанд ноход нь жирийн бус байдал гаргасан хэвээр байгаад химийн гурав дах курс эмчилгээг хийлгэсний дараа л эзнийхээ цээжийг үнэрлэхээ больсон аж. Линда энэ талаар “Беа Эния хоёр намайг үнэрлэхээ болиход л хими эмчилгээ үр дүнгээ өгч, хорт хавдар үгүй болсон гэдгийг би ойлгосон” гэж ярьжээ.

эх сурвалж:https://zarig.mn/i98?fbclid=IwAR3vrzwCgcIvojJOJziklJODYx_i7zUJYzMBgNU_0mXsaRqJPgkvlzi8gWw

Хэрэв ноход нь түүнийг үнэрлэж, эмчийн үзлэгээр орох түлхэц болж өгөөгүй бол хорт хавдар биеэр нь тархаж эмчлэх боломжгүй болж магадгүй байсан тул амийг нь аварсан гэдэгт Линда итгэлтэй байгаа аж.

сэтгэгдэл үлдээх