Spay гэж юу вэ?

Spay гэж юу вэ?

Спэй гэж юу вэ? 
Эм нохойн нөхөн үржихүйн эрхтэн болох өндгөвч, савыг нь авах энэ мэс заслыг “спэй” гэж нэрлэдэг бөгөөд гадуур яригдаад байгаа шиг спираль тавих асуудал огт биш юм. 
Нохой эзэмшигчдийн дунд хөнгөлсөн эр нохой таргалж, аливаа зүйлийг сонирхох нь багасдаг, амьдралын идэвхгүй болдог гэсэн яриа байдаг. Энэ бол огт үнэмшилгүй, худал яриа гэж эрдэмтэд үздэг байна. Түүнчлэн нохдыг хөнгөлж засах, сав, өндгөвчийг нь авах нь амьтны эрхэнд халдсан үйлдэл, харгис арга хэмжээ ч гэж үзэх нь бий. 
Хэдий тийм боловч амьтад өөрсдөө нөхөн үржихүйн эрхтнээ алдсандаа огт харамсахгүй. Тэд өөрсдийн төрлийг үргэлжлүүлэхийн тулд л өсөж үрждэг болно. 

Үржлийг хязгаарлахын давуу тал

Эр нохойг хөнгөлснөөр гэртээ тэжээхэд илүү амар болно. Тэнэхгүй, эм нохой хайж зугтах шаардлага үүсэхгүй. Тиймээс хайртай нохойгоо алдах магадлал багасна. Үүнээс гадна хөгшин нохдод зонхилон тохиолддог төмсөгний хавдар тусах эрсдэл үгүй болно. Хөгшин эр нохойн 60 хувьд үүсдэг түрүү булчирхайн үрэвсэл тусах магадлал ч багасна. 
Эм нохой ч бас гэрээс зугтах нь багасна. Спэй хийлгээгүй эм нохой 6-10 сард ороо нь ордог. Энэ үед ааш зан нь хувирч, ярдаг болдог. Мөн эм нохой хөгшрөхөөрөө хөхний хавдар тусах эрсдэл нэмэгддэг. Эм нохойнд пиометр буюу савны хүнд халдвар авах тохиолдол их байдаг. Заримдаа энэ нь үхэлд ч хүргэх аюултай бөгөөд эрт үед нь сав, өндгөвчийг нь авсан тохиолдолд үүгээр өвчлөхгүй байх бүрэн боломжтой

сэтгэгдэл үлдээх