Нохойны тухай өхөөрдөм баримтууд

Нохойны тухай өхөөрдөм баримтууд

Нохой тэжээмээр байвч ээж аав чинь зөвшөөрөхгүй байвал дараах нийтлэлийг нэг уншуулаад үзээрэй.

1. Ноход усанд норох дургүй, хэрэв усанд норвол даруй биеэ сэгсэрч хатаадаг. Гэхдээ тэд мэргэжлийн тамирчин шиг л усанд сэлэх төрөлхийн чадвартай.


2. Нохой хүнээс 4 дахин илүү сонсголтой бөгөөд энэ нь зарим тохиолдолд цаг агаарын төлөвийг урьдчилан мэдэхэд тусалдаг байна.


3. Нохой эзнээрээ магтуулж, өхөөрдүүлэх бас эзэндээ эрхлэх хамгийн дуртай.


4. Энгийн нохой 150-250 үг чээжлэн ойлгох чадвартай байдаг.

5. Харин Chaser гэх энэ нохой 1022 үг ашиглах чадвартай.


6. Нохой тэврүүлэх дургүй, дарамталж байна гэж үздэг.


7. Нохой ус уухдаа хэлээ доош нь хонхойлгон халбага шиг хэлбэртэй болгодог.


8. Ноход нь эзэнтэйгээ санаа нийлэхгүй байгаа үедээ ульж, эвшээдэг.


9. Нохой тэжээдэг гэр бүлийн гишүүд нохой тэжээдэггүй гэр бүлийн гишүүдээс илүү бага өвддөг гэх судалгааг Английн "Амьтан хамгаалах нийгэмлэг"-ээс гаргасан байна. Ялангуяа хамар хоолойн өвчин, бүх төрлийн ханиадыг онцолжээ.


10. Том биетэй нохойны зүрх энгийн үед минутанд 60-100 удаа цохилдог бол жижиг биетэй нохойны зүрх 100-140 буюу харьцангуй хурдан цохилдог байна.


11. Ноход эзнийхээ үнэр шингэсэн хэвтэрийг илүүд үздэг бөгөөд шөнө орлуу чинь шургаад ороод ирдэг нь дүрсгүйтэж байгаа хэрэг биш байгалийнхан зөн ажээ.


12. Тэд зөвхөн хар, цагаан өнгө хардаг биш цэнхэр бас шар өнгийг ялгаж чадна.


13. Эртний Европийн нийтийн соёлд хамгийн түрүүнд хүүхэд, дараа нь эмэгтэй хүн, өндөр настан, гэрийн тэжээмэл амьтан буюу нохой, тэгээд эрэгтэй хүн гэх дарааллаар хүндэтгэн халамжлах уламжлалтай байжээ.


14. Нохой муурнаас илүү ухаантай гэдгийг эрдэмтэд баталжээ. Мөн нохойны тархи муурынхаас илүү том байдаг байна.


15. Титаник хөлгийн ослоос 1-р зэрэглэлд зорчиж байсан 3 нохой амьд гарч чадсан.


16. 18-р зууны үед Японд анх нохойны эрхийг хамгаалах тухай асуудлыг хэлэлцжээ. Нохойны аминд хүрвэл ял оноох, эзэнгүй нохойг хүндэлж байх гэх мэт зүйл заалтийг оруулсан хууль хүртэл баталсан байдаг аж.


17. Нохойны өвөг дээдэс бол саарал чоно.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 1 Сар