Чихуахуа нохой питбуллын дайралтаас найман настай эзнээ аварчээ

Чихуахуа нохой питбуллын дайралтаас найман настай эзнээ аварчээ

Канад улсад нэгэн жаахан биетэй нохой өөрийн балчир эзэгтэйг хөршийн зуудаг нохойны дайралтаас хамгаалж чадсан байна. Хэрэг явдал Канадын Чилливак хотод өрнөсөн бөгөөд Хани нэртэй чихуахуа нохой өөрийн найман настай эзэн Женна Десрочерсыг питбулл нохойны дайралтаас аварчээ. 

Бага ангийн сурагч охин гэрийнхээ гаднах цэцэрлэгт тоглон тэжээвэр туулайнуудтайгаа наадаж байтал уяанаасаа алдуурсан тулаанч нохой гэнэт давхин орж ирэв. Догшин нохой охиныг дайрч унагаасан бөгөөд нүүрийг нь урж гарсан байна. Энэ мөчид дөрвөн настай Хани нохой нь орь дуу тавин эзнээ хамгаалж эхэлжээ. 

Чихуахуа нохойны үйлдэл питбуллыг охиноос холдуулсан бөгөөд аймшигт араатан бичил биетэй өрсөлдөгч рүүгээ дайрав. Удалгүй гэрээс охины ээж, эмээ нар гарч ирсэн байна. Охиных нь нүүр ам урагдсан байсан тул тэд түүнийг эмнэлэгт яаралтай хүргэжээ. Эмч нар хөөрхий охины шархан дээр 100 гаруй оёдол тавьсан гэнэ. 

Охины нүүр харахын эцэсгүй болсон тул пластик мэс ажилбар хийлгэж магадгүй аж. Харин Хани нохой өөрөөс нь хэд дахин том питбуллтэй ноцолдоод ямар ч бэртэл аваагүй байна. Хотын захиргаа зэрлэг нохойг нойрсуулах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргав. Түүний эзэн ч үүнийг хүлээн зөвшөөрчээ

сэтгэгдэл үлдээх