Хөгшин нохой алга болсон гурван настай охиныг аварчээ

Хөгшин нохой алга болсон гурван настай охиныг аварчээ

Уулархаг бүсийн бут ихтэй газарт алга болж, бүхэл шөнийн турш олдохгүй байсан гурван настай охиныг нохой нь аварсан тухай Австралийн цагдаа нар мэдэгджээ. Аврора охин Квинсланд дахь гэрээсээ алга болсноос хойш эрлийн багийнхан эрчимтэй хайсан байна.

Охиныг ийнхүү алга болоход хагас хараатай, сонсгол муу 17 настай хөгшин нохой Макс нь дагаж явсан аж. Гэр бүлийнхэн нь тэднийг уулархаг газраас олох хүртэл нохой охины дэргэд тасралтгүй 16 цаг хамт байжээ. Аврорагийн эмээ Лейза Мэри Беннетийн ярьснаар охин гэрээсээ хоёр километрийн зайд очсон байжээ. “Би уул руу хашгирч орой дээр нь гарахад нохой маань над руу ирж, охины байгаа газарт дагуулж ирсэн” хэмээн охины эмээ Австралийн телевизэд ярьсан байна.

Нохой охиныг хадны дор нөмөр газарт аваачиж, +15 хэмийн дулаантай газарт байлгаж байжээ. Охин бага зэрэг эсгэсэн хөнгөн шархнаас өөр бэртэж гэмтээгүй байжээ. Квинсланд охиныг хайж аврагчид, сайн дурынхан нийлсэн 100 гаруй хүн ажиллажээ. Цагдаагийн ажилтнууд хүний амь аварсан ухаалаг нохойд хүндэтгэл үзүүлж, Цагдаагийн хүндэт нохой болгожээ.

Б.Болормаа

сэтгэгдэл үлдээх