“Уран” дуудлагатай немц овчарк малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ

“Уран” дуудлагатай немц овчарк малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаярын “Уран” дуудлагатай немц овчарк малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ.

Цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр, албаны нохойн хамт энэ сарын 15-16-нд шилжих Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд нохойн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр хаан” гэх газраас иргэн Б-ын таван тооны адуу алдагдсан хэргийг илрүүлсэн байна. “Уран” дуудлагатай нохой нь хэргийн газраас үнэр авснаар гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлснийг шалгаж байгаа аж.

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт үүрэг гүйцэтгэж байна.

сэтгэгдэл үлдээх