Арга Билэг 2018 тэмцээн 

Арга Билэг 2018 тэмцээн 

Эрхэм хүндэт нохой сонирхогчидоо хоёр жилд нэг удаа зохиогдож буй Арга Билэг үржлийн газрын нэрэмжит тэмцээн маань 2018.01.28 ны өдөр болохоор тов гараад, бэлтгэл ажлууд явагдаж байгаа билээ. Уг тэмцээнийг маань ОХУ-с дэлхийн нохой судлалын холбооны албан ёсны эрх бүхий шүүгч ирж шүүх бөгөөд, МНСХ-с САС цол олгох юм. 
Арга Билэг 2018 тэмцээнд зөвхөн МНСХ-ны удмын бичигтэй нохдыг бүртгэх ба 
-Дундад азийн хоньч нохой 
-Кавказ хоньч нохой 
зэрэг хоёр үүлдрийн ноход оролцохоор боллоо, тэмцээний бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Бүртгэлийн хураамж 1 сарын 2-20 хүртэл 30.000₮, 1 сарын 21-25 хүртэл 40.000₮, бүртгэлийг МНСХ-ны байранд бүртгэнэ. Удмын бичигтэй ноход онлайнаар бүртгүүлж болно. 
Монголын нохой судлалын холбоо: 99592111
Арга Билэг үржлийн газар: 99696934, 88696934

сэтгэгдэл үлдээх