Нохой ганц бие хүмүүсийн насыг уртасгана

Нохой ганц бие хүмүүсийн насыг уртасгана

Упсала их сургуулийн эрдэмтдийн явуулсан шинэ судалгаанд Шведийн дундаж болох ахимаг насны 3,4 сая гаруй хүн хамрагджээ. Судлаачид тэднийг 12 жилийн хугацаанд ажигласан байна. Судалгааны эхэнд оролцогчдын хэн нь ч зүрх, судасны өвчнөөр өвдөж байсангүй.

Эрдэмтэд нохойтой ганц бие хүмүүс нохойгүй хүмүүсийг бодвол зүрх, судасны өвчнөөр нас барах явдал 11 хувиар бага байсныг олж тогтоов. Нохойтой хүмүүс биеийн идэвхтэй байдалд оршдог нь тодорхой зүйл билээ. Нохой тэжээдэг хүмүүс тэднийгээ өглөө, оройгүй салхилуулах гэж гадуур зугаалдаг. Дээр нь ноход хүмүүний бие дэх нянгуудын бүтцэд эерэгээр нөлөөлдөг аж

сэтгэгдэл үлдээх