Хүмүүсийг “ичээсэн” бяцхан нохой

Хүмүүсийг “ичээсэн” бяцхан нохой

Австрали. Мельбурн. Нэгэн шөнө эндхийн хувийн байшинд гал гарчээ. Гал гэнэт байшинг тэр чигээр нь бүрхчихээгүй тул гэрийн эзэгтэй гурван хүүхдийн хамт эсэн мэнд гарч чадсан байна. Тэд хоёр нохойныхоо нэгийг авч гарсан бөгөөд харин хоёр дахь нь болох бяцхан жек-терьер хичнээн дуудаад ч байшингаас гарахыг хүсээгүй аж.

 

 

Тэрээр шатаж буй байшин дотор үлдсэн тул гэрийнхэн нь гал сөнөөгчид ирэнгүүт түүнийг олж аврахыг нулимс дуслуулан гуйсан байна.

 

Гал сөнөөгчид хайхрамжгүй байдлаар мөрөө хавчсанаа өөрсдөд нь саад болоод байсан унасан шонг авч хажуу тийш шидсэнээ ханыг нэвтлэн дотогш орцгоожээ. Тэнд гайхалтай нь бяцхан Лео байсан бөгөөд шинээр мэндэлсэн муурын зулзагуудыг хийсэн цаасан хайрцгийг хамгаалаад сууж байсан аж!

 

 

Нохой яагаад шатаж буй байшин дотроос гарч өгөхгүй байсан шалтгаан ийнхүү тодорсон байна. Чадалтайнууд нь өөрсдийн амь насаа аварч байх үед тэрээр өөрсдийгөө аврах чадалгүй бяцхан зулзагуудыг санасан бололтой.

 

 

Үс хялгас нь хуйхлагдан, үхтлээ айсан эх-муурыг харин маргааш нь олсон аж.

 

 

Эрэлхэг Лео утаанд умбан бүтэж үхэх шахан, хэд хэдэн газраа түлэгдсэн хэдий ч муурын зулзагуудыг баатарлагаар хамгаалж байсан учраас тэд бараг гэмтээгүй байсан аж.

 

 

Энэхүү бяцхан нохойн гаргасан эр зоригийг бодохоор хүмүүст ичих сэтгэл төрсөн тухай хүлээн зөвшөөрцгөөсөн байна. Наад зах нь, гэрийн эзэгтэй гэхэд, зөвхөн өөрийн хүүхдүүдийн төлөө санаа зовнин галаас авч гарсан бол харин Лео өөрийн гэр бүлийн бүх гишүүдийг хамгаалах үүргээ гайхалтай сайнаар гүйцэтгэсэн аж. Тэрээр одоо гал командын баатраар тодорч, орон нутгийнхны дунд арслангийн зүрхтэй бяцхан нохой хэмээн алдаршаад байгаа гэнэ.

 

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN

сэтгэгдэл үлдээх