ЗӨВХӨН НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮСИЙН ОЙЛГОХ 21 ЗҮЙЛ

ЗӨВХӨН НОХОЙ ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮСИЙН ОЙЛГОХ 21 ЗҮЙЛ

1.Нохой бол эзнээ өөрөөсөө илүү хайрладаг цорын ганц амьтан. Таныг уурлахад яаж аргалахаа сайн мэддэг бөгөөд эзнээ ойлгож, сэтгэл хөдлөлийг нь мэдэрч чаддаг.

2.Тэд аливааг сурахдаа хурдан, авхаалжтай сэргэлэн амьтад. Хамт байхад  уйдна гэж үгүй.

 

3.Тэд таныг бусад хүнтэй хардаж мэднэ. Зөвхөн өөрийгөө хайрлуулж халамжлуулахыг хүсдэг.
 

4.Гэрийн шаахайгүй явж байгаад шээсэн дээр нь гишгэх үе байсан л биз дээ? Нохой гэдэг бүр байгалиасаа л шээс үнэртэнгүүт давхарлаж шээдэг зуршилтай амьтан учраас гэртээ бие засаад сурчихвал цаашид багагүй хүндрэл учрах нь тодорхой. Тиймээс жаахан байхаас нь хаана бие засахыг нь дадал болгон сургахаас өөр аргагүй.

5.Хоолыг нь юунд ч хийж өгч болно гэж бодох хэрэггүй. Ялангуяа гөлгөн нохойнд. Учир нь гөлөгний шүд ургахдаа загатнаад саваа хаздаг бөгөөд том нохой шиг хоолоо хамж идэж чаддаггүй учир тэдэнд ямарч өнгө будаг ороогүй цэвэр хуванцар бүтэцтэй хоолны сав нийцтэй байдаг.

 

6.Сахилгагүй нохойгоо салхилуулж яваад алдах тохиолдол цөөнгүй. Харин олох гэж хэр уддаг бол?

7.Ямар ч хүнийг ялгахгүй нөхөрлөдөг.
 

8.Тэд таны олны хараанд өртөх шалтгаан болно. Гадуур дагуулж явахад харсан хүн бүр илж болох уу, тэвэрч болох уу гэх мэтээр зүгээр өнгөрүүлэхгүй.

9.Нохой үрчлэн, гэртээ авчирхад тань тэр гасалж унтууцахад хүргэсэн байж мэднэ. Гэхдээ түүний гасалж буй шалтгаан нь дассан орчин болон бусад нохойноос холдсоноос болоод л тэр. Харин өөрт нь зориулан хэвтэр засаж өгөхөд үнэр нь тэндээ шингэж илүү тав тухтай болсноор яваандаа гаслахаа больдог аж.

 

10.Заримдаа үүрэндээ эсвэл хэвтэр дээрээ ганцаараа биш, орон дээр эзэнтэйгээ хамт хэвтэх нь илүү тухтай санагддаг.


 

11.Гэрийн обой, кабелийн залгуур гээд тэд бүгдийг урна, тасдана.

12.Гутал иднэ. Гэхдээ чанар сайтайг нь.

13.Гэрээр нэг үс! Түүний үсэнд таарсан шампунь болон сам ашиглаж энэ асуудлаас гарах боломжтой.

  1. Нохойны яс 10 сар хүртлээ мөгөөрс байдаг. Тиймээс тэдэнд тохирсон витамин хэрэгтэй.

 

15.Тэднийг машиндаа үлдээхдээ ингэж болох юм.

 

16.Нохойгоо арчилж, тордож чадвал хөөрхөн нь улам тодорно.

 

17.Аз жаргал гэдэг бол удаан хугацааны дараа нохойгоо харах.

18.Утас чинь цэнэггүй, интернетгүй байх үе цөөнгүй тохиолдоно. Учир нь тэд чихэвч цэнэглэгч, залгуур гээд бүгдийг нь “бурхны орон” руу аваачна.

19.Ганцааранг нь гэрт орхихдоо зурагтаа, заримдаа бүр гэрлээ ч асаалттай орхидог. Тэд байхад тогны мөнгө ердийнхөөс их гарах болно.

 

20. Найзууд чинь гэрт чинь ирчихээд таньтай биш нохойтой чинь их сэлфий хийнэ.

21.Та түүний төлөө юу ч хийхэд бэлэн мөчүүд тохиолдоно.

эх сурвалж:http://www.ub.life

сэтгэгдэл үлдээх

ireedui

  • [192.168.1.1]
  • 2 Сар

unen shuu harinter oboi kabeliin utas zergiig hazah n zarim n l baih manaih lav tegduggui kkk