Эзэндээ үнэнч 10 нохой

Эзэндээ үнэнч 10 нохой

Хүмүүс гэртээ төрөл бүрийн амьтан л тэжээдэг.  Алийг нь ч тэжээлээ гэхэд хүүхдээсээ ялгаагүй хайрлаж, эрхлүүлдэг. Гэхдээ эдэн дотроос нохой шиг үнэнч нь даанч ховор. Энэ талаар олон  жишээ дурдаж болох боловч сонгодог 10 жишээг дурдъя уу. 


1.    Аврагчдыг иртэл эзнээ сахисан нохой

АНУ-ын Флорида мужийн харанхуй зам дээр Дэйв хотоос холгүй газарт 41 настай Тодд Траверс авто осолд орж тулгуур эрхтэн нь гэмтэн сувагт унажээ. Аврагчид замаар давхин ирэхэд Саймон нэртэй немц очарка хуцаж тэднийг эзэн дээрээ хүргэж өгөөд түүнийг машинд оруулсан хойно ч дэргэдээс нь салахгүй сахиж байжээ. Харамсалтай нь Траверс тэндээ нас барсан байна.  

2.    Эзнийхээ шарилын дэргэд  6 жил хэвтсэн нохой

Аргентины Капитан нэртэй немц овчаркны эзэн Мигель Гузман 2006 онд насан эцэслэжээ. Түүнийг нас бараад долоо хонож байхад Гузманы гэр бүлийнхэн шарил дээр нь ирэхдээ Капитаныг дагуулж очсон байна. Гэтэл төд удалгүй нохой нь гэрээсээ алга болж эзнийгээ оршуулсан газарт хэвтэх болжээ. Хааяа тэр гэртээ эргэж очдог ч төдхөн л оршуулгын газар луу буцдаг байна. Капитаныг 2005 онд Мигель  13 настай хүү Дамиандаа авч өгч байжээ. 

3.    Ойд төөрсөн хоёр настай хүүг 14 цаг хамгаалсан нохой

Австралийн Виктория мужийн Мильдурт хоёр настай жаал хүү ойд төөрч гэрээсээ дөрвөн км холджээ. Ингээд 14 цаг болоход тэдний Дэшера нэртэй немц овчарк хүүгийн дэргэдээс холдолгүй сахин хамгаалж байжээ. Данте хүүгийн ээж Бьянка Чапман түгшүүр зарлаж цагдаагийнхан нохой хүү хоёрыг олсон байна. 

4.    Нас барсан эзнийхээ дэргэд 12 цаг суусан нохой

АНУ-ын Калифорни мужийн Санта-Крузын замаар дугуйтай явж байсан эрэгтэй машинд дайруулан нас баржээ. Машин цөөн явж байсан болохоор түүний цогцос өглөө болтол зам дээр хэвтэж, дэргэд нь нэг нохой сууж байхыг хүмүүс харжээ. Маргааш өглөө нь цагдаагийнхан ирж учрыг олтол нохой эзнийхээ шарилын дэргэд суусаар хоносон байна. 

5.    Эзнийхээ амиа хорлохыг саатуулсан нохой

Францын Сорг хотын иргэн 63 настай эмэгтэй гэртээ амиа хорлохыг бодож. Харин түүний немц овчарк эзнээсээ салахыг төвдсөнгүй. Хайртай эзнээ яг амиа хорлох гэхэд нь нохой эзнийхээ хөл рүү түлхээд унагачихсан байна. “Нохой юу болж байгааг мэдэрч, эзнээ аврахын тулд хөл рүү нь түлхэж унагасан гэнэ. Энэ үеэр эзэн нь цээжиндээ шархадсан” гэж цагдаа нар хэлжээ. Эзэн нь эмнэлэгт хэвтэж эдгэрэх хэрэгтэй болсон байна. Гэхдээ ямар үхсэнтэй адил уу даа.  

6.    Эзнийг нь сүүлчийн замд нь үдсэн сүмд өдөр бүр ирдэг нохой

Италийн долоон настай Томми овчаркны эзэн хэдэн сарын өмнө нас баржээ. Эзэн Марий Маргарите Локи амьд сэрүүн байхдаа ямагт нохойтойгоо явж, сүмд мөргөл үйлдэхдээ ч нохойгоо дагуулж ирдэг, Томми дэргэд нь томоотой сууж байдаг байж. Сан Доночид нас барсан эзнийг нь оршуулсны дараа нохой өдөр бүр сүмд ирж эзнээ хүлээн номлол сонсоод гардаг болжээ. 

7.    Нэгнийхээ шарилыг хамгаалсан нохой

Энэ бол Хятадын Жанжоуд болсон явдал. Зам дээр машинд дайруулсан нэгнийхээ шарилын дэргэд дэргэдүүрээ хурдлах машинуудаас ч айхгүй сахиж байгаа нохойн энэ зураг олон хүний сэтгэлд нэгийг бодогдуулсан. Тэр зургаан цагийн турш энэ зам дээр байсан гэдэг. Харахад заримдаа амьд эсэхийг нь шалгаж хошуугаараа түлхэж байгаа ч юм шиг. 

8.    Хүйтэн усанд унасан эзнээ сахисан нохой 

60 настай эрэгтэй нугас агнахаар нохойгоо дагуулаад Колорадо гол руу явж. Тэр ангаа авах гэж гол дээгүүр явж байгаад мөс цөмөрч унасан байна. Бусад анчид үүнийг анзаарч аврах албаныхныг дуудсан ч өөрсдөө эрэг дээр байхад ганцхан нохой л эзнээсээ холдолгүй дэргэд нь байсаар байжээ. Хүмүүсийн хэлснээр бол нохой эзэндээ туслахаар ойртож ирэхэд нь эзэн нь харин түүнийг бас усанд унагачихгүйн тулд хөөж байсан гэнэ. Хагас цагийн дараа аврагчид ирснээр энэ явдал төгсчээ. 

9.    Эзнийгээ эрж эмнэлгээс олсон нохой

Цагаан өнгөтэй энэ цасны нохойг Жон Долан таван жилийн өмнө нохойн байрнаас авчээ. Гэтэл Жон арьсны өвчний улмаас Лонг–Айлендын эмнэлэгт хэвтэхэд Зандер нохой гэртээ уйтгарлан хэвтэх болж. Тэгээд тэр өглөөний гурван цагт гэрээсээ гарч яван эзнээ олоод очжээ. Доланы эмчлүүлж байгаа эмнэлгийн дэргэдээс тэндэхийн ажилчид нохойг олж Зандерийн хүзүүвчин дээрх утсаар ярьж Доланыг олж хэлсэн байна. Доланы эхнэр ч төдхөн хүрээд ирж. Гэтэл хэд хоногийн дараа нохой дахиад л эмнэлэг рүү хүрээд иржээ. 

10.    Дэлхийн худалдааны төвд халдахад эзнээ аврахаар буцаж ирсэн нохой

Тооцоолох техникийн мэргэжилтэн,  хараагүй  Омар Эдуард Ривер дэлхийн худалдааны төвийн 71 дүгээр давхарт ажилладаг байж. 2001 оны есдүгээр сарын 11-ний тэр өдөр өөрийн Дорадо гэдэг хөтлөгч нохойтойгоо ажиллаж байсан байна. Онгоц цамхгийг мөргөж бөөн шуугиан, эмх замбараагүй байдал эхлэхэд Ривер нохойгоо аврахыг бодож хүзүүвчийг нь суллаад бушуухан яв гэж тушаажээ. 
Тэгээд л хэсэг байсны дараа гэнэт хөлийг нь хамраараа түлхэх нь мэдэгдэж Дорадо эргээд ирчихсэн байж гэнэ. Тэгээд тэд хүмүүсийн туслалцаатайгаар цамхаг нурахаас өмнө амжиж гадаа гарчээ. 

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 6 Сар