Улсын аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй

Улсын аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй

"Монголын Нохойн Холбоо" нь дэлхийн 30 гаруй улс орныг нэгэн дээвэр дор нэгтгэсэн "International Kennel Union"-нд албан ёсны гишүүнээр элссэнтэй холбогдуулан 2017 оны 11 сарын 25, 26-ны өдрүүдэд "Монгол Улсын Аварга" шалгаруулах цэвэр цусны бүх үүлдрийн нохдын үзэсгэлэн, тэмцээнийг Монгол улсын "Цагдаагийн Ерөнхий Газрын Албаны Нохойн Сургалтын Хэлтэс"-тэй хамтран зохион байгуулах гэж байгааг нохой сонирхогч, үржүүлэгч та бүхэндээ дуулгахад таатай байна!

Тэмцээнийг ОХУ-аас олон улсын нохой шүүх эрхтэй, мэргэжлийн, өндөр зэрэглэлийн шүүгч уригдан ирж шүүх юм. Шүүгчийн дэлгэрэнгүй мэдээлийг тун удахгүй тусад нь оруулах болно.

Тэмцээн үзэгч, оролцогчдын тав тухыг дээд зэргээр хангасан ашиглалтад ороод удаагүй байгаа Сонгинохайрхан дүүргийн биеийн тамир, спортын хорооны "Спорт Цогцолбор"-т явагдана.

Тэмцээнд зөвхөн "Монголын Нохойн Холбоо"-ны удмын бичигтэй нохдыг оролцуулах бөгөөд уг удмын бичигтэй нохой үнэгүй бүртгүүлэх юм. Удмын бичигний үнэ 20,000₮.

Бүртгэлийг 2017 оны 11 сарын 11 өдөр 11 цагаас "Монголын Нохойн Холбоо"-ны байранд бүртгэнэ.

Хаяг: БЗД, 13-р хороолол, Халдвартын эмнэлгийн уулзвараас Шинэ Монгол сургууль явах замын хойд талд Говь ресторантай байрны 5 давхарт.

Утас: 99995999, 99994122, 80977877

сэтгэгдэл үлдээх