Нохойн өнгийг яаж тод болгох вэ?

Нохойн өнгийг яаж тод болгох вэ?

Манайд үйлчлүүлдэг герман хоньч нохой тэжээдэг хүмүүсийн хамгийн түгээмэл асуултын нэг бол өнгө. Миний нохой яагаад нэг л улаан болохгүй байна? Яаж улайлгах вэ? Нохойд загасны тос өөр юү юү ч билээ өгвөл улайна гэдэг. Зарим хүмүүс Монгол орны цаг уурын хуурай ширүүн нөхцлөөс болж өнгө нь улайдаггүй гэж ярьдаг. Тэгвэл тэр тийм биш.

Загасны тосонд нохойд хэрэгтэй А болон Д витамин агуулагддаг учраас нохойн өөрийнх нь потенциалт өнгийг сэргээж болно. Сорлож болно. Удамдаа үнэхээр улаан нохой байгаад өөрөө тэр улаан байгаа өнгийг нь өвлөж авсан нохой л улаан байдаг.

Хүйтэнд нохойн үс өөрөө биеийнхээ эсэргүүцэл байгалийн жамаар ноолуур суудаг бөгөөд ноолуур өөрөө цагаан өнгөтэй учир цайвар харагддаг. Харин танай нохойн эцэг эхболон дээд удамд нь улаан нохой байхгүй их цайвар нохой төл өөрөө мөн адил цайвар шаргал бол та ямар ч үнэтэй витамин авч өгөөд загасны тосоор биеийг нь угаагаад ч таны нохой улаан болно гэж байхгүй. Зөвхөн өнгө ч биш биеийн үзүүлэлт зан характерийг ч үүний адилаар ойлгож болно. Нохойн өнгийг өөрийнх нь улаан байж болох хамгийн улаанаар нь байлгах хамгийн энгийн арга бол нохойгоо цэвэрхэн, эрүүл тэжээх нь л хамгийн шилдэг арга. Аль болох хуурай шороотой бохир газраас хол байлгаж үсийг нь чийгтэй сойзоор сойздож цэвэрлэж байхад л хангалттай. Том болсон нохойг сард 1 удаа маш сайн угааж үсэнд тэжээллэг тос, шампунь хэрэглэх нь зүйтэй. Миний мэдэх нэгэн  айлд Золбин тодотголтой нохой байдаг тэрний үсийг нь чийглэж арчих нь байтугай борооны уснаас өөр ус хүргээгүй амьтан бий. За тэгээд витамин өгөх нь байтугай түүнд зориулж нэг удаа цувдаагаар хоол хийж өгч байсаныг би санадаггүй юм. Тийм байхад түүний өнгө гэж бидний хүсдэг гүн улаан өнгө нь жилийн 4 улирал хадгалагдах нь үнэхээр атаархал төрөм. Зорьж очиж зургийг нь авсан зураг дээр түүний бодит өнгө бас л цайруу гарсан байсан.  

сэтгэгдэл үлдээх