Нохойн вакцины хэрэглээ Вакциныг хийлгэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө

Нохойн вакцины хэрэглээ Вакциныг хийлгэх талаар дэлгэрэнгүй зөвлөгөө

Энгийн үгээр тайлбарлахад Вакцин буюу урьдчилан сэргийлэх тарилга гэдэг нь амьтаны бие махбодийн дотор орж ирсэн гадны биет болон бусад нян ба вирустэй тэмцэж дараа нь байнгын дархлаа үүсгэгч зүйл юм. Манайх шиг буурай хөгжилтэй оронд гэрийн тэжээмэл амьтаны өвчний тархалт маш их, хараа хяналтгүй буюу тэнэмэл нохойн асуудал дээд цэгтээ хүрсэн шийдвэрлэхэд бэрх, батлагдаагүй ч гэсэн Улаанбаатар хот бол гэрийн тэжээмэл амьтаны тэр дундаа нохойн гудрага, Парвовирус өвчний голомт хот болсон.

Зайлшгүй хийлгэх тарилга.

Зөвхөн Монгол улсад ч биш Дэлхийн бүх оронд заавал хийлгэх ёстой үндсэн вакцин гэж байдаг. Үүнд: Гударга (D - Distemper), элэгний хурц үрэвсэл (H гепатит), цусан суулга (P - Parvovirus), Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл (Pf - Parainfliuenza ),  Булчирхайн хоруу (I - Adenovirus), Галзуу (R - Rabies) гэх мэт вацкинууд орно. 

Бусад нэмэлт сайн дураар хийлгэх вакцин.

2010 оны сүүл үе 2011 оны эхэн үед монголд маш хүчтэй дэлгэрсэн өвчин бол үржлийн газрын ханиад билээ (KC - Kennel Cough). Энэ өвчний эсрэг вакциныг анх удаа бид оруулж ирсэн ба сайн дураар тухайн нөхцөл байдалдаа тааруулан урьдчилан сэргийлэх боломжтой байдгаараа онцлогтой юм.

Урьдчилан сэргийлэх вакциныг хийлгэхэд дараах зүйлийг анхаарна.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс

* Нохойн эрүүл мэндийг сайтар мэдэх хүн авч ирэх

* Вакцин хийлгэхээс өмнө халууныг заавал шалгуулах

* Эрүүл мэндийн дэвтрийг авч ирэх. Дэвтэргүй бол нээлгэх / Дэвтэр нь нохойн эрүүл мэндийн талаар бүх зүйлийг тусгадаг учир эмчид үзлэг хийхэд төхөм болдог. Мөн нийгмийн харилцаанд заавал шаарддагддаг зүйл юм./

* Нэг өдрийн өмнө нохойгоо усанд оруулсан байх ба цэвэр байдлыг хангах

* Хугацаа нь болоогүй байхад хугацаанаас нь өмнө авч ирэхгүй байх

Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

* Вакцин хийлгэсний дараа нохойн идэвхи суларч унжигардуу болох хоолны туршил муудах халуурах нь хэвийн үзэгдэл ба 1-2 хоног энэ шинж тэмдэгийг үзүүлж болно. Хэрвээ түүнээс удаан хугацаагаар шинж тэмдэг үзэгдэх буюу хүндрэх тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах.

* Вакцин хийлгэсний дараа 3 хоногийн дотор усанд оруулахаас зайлсхийх.

* Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараа нохойн бие махбодит эсрэг төрөгч үүсдэг бөгөөд вакцины дархаа буюу үйлчилгээ эхэлж байна гэж ойлгож болно. Ийм учраас эрт хийлгэх тусмаа эрт дархлаа тогтох учир Nobivac брэнд та бүхэнд 28 хоног буюу нярайн вакцинийг санал болгодог. Гэвч 28 хоногтойд хийлгэхэд 14 хоногийн дараагаас дархлал идэвхижих учир тэр хугацаанд ариун цэвэр, эрүүл ахуй, хоол тэжээл, хайр халамжаар дутаахгүй байх

сэтгэгдэл үлдээх

zochin

  • [192.168.1.1]
  • 2 Сар

үнэн мэдээлэл өгсөнд баярлалаа