Нохойн Parvovirus

Нохойн Parvovirus

Parvovirus өвчний талаар Энэ өвчний талаарх нийтлэлийн дахин шинэчлэн туйлын шаардлагатай боллоо. Учир нь энэ өвчин хавар намрын цагт өвчлөл нь ихэсдэг, удахгүй тэмцээн болох гэж байгаа, мөн нохой тэжээж байгаа хүний заавал мэдэх ёстой туйлын аюултай өвчин юм. Нохойн парвовирус гэж юу вэ?...

Нохойн парвовирус нь гөлөг болон нас бие гүйцсэн нохой, зэрлэг амьтдын ходоод, нарийн гэдэсний замыг өвчлүүлэгч вирусаар үүсгэгдсэн гоц халдварт өвчин юм. Анх 1978 онд танигдсан бөгөөд дэлхий даяар тархсан. Мөн энэ нь маш залуу болон төрөөгүй гөлөгнүүдийн зүрхний булчинг гэмтээж чаддаг. Энэ вирус нь Монголд маш их тархсан байдаг. Парвовирус яаж тархдаг вэ? Гөлөг болон ноход нь ихэвчлэн өвчилсөн нохойн ялгадсаар гарсан вирус залгиснаар халдварлагддаг. Нохойн парвовирус нь орчин тойрны өөрчлөлтөд тэсвэртэй бөгөөд ариутгал хийгээгүй тохиолдолд удаан хугацааны турш амьдарч чаддаг. Парвовирус агуулсан ялгадасны үл ялиг үлдэгдэл халдварын агуулах болж болох бөгөөд вирус нохойн үс болон хөл, мөн халдварлагдсан тор, гутал, бусад эд зүйлсээр дамжин газраас газарт амархан тархдаг. Мөн том болсон өмнө нь вакцин хийлгэж байгаагүй ч энэ өвчнөөр өвдөж байгаагүй нохдод энэ вирус өөрийг нь өвдгөхгүйгээр бусад жижиг гөлгөнд тараагч болон хувирч болдог. Ямар нохойнд аюултай вэ? Бүх нохойнд аюултай, гэхдээ 4 сараас бага настай гөлөг болон нохойн парвовирусны эсрэг вакцин хийлгээгүй ноход өвчнийг авах өндөр эрсдэлтэй байдаг. Тодорхой үүлдрүүд (Герман хоньч нохой,Ротвейлер, Доберман гэх мэт) хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг. Парвовирус халдварын зарим шинж тэмдэг нь юу вэ? Нохойн парвовирусаар өвдөхөд нозоорон хойргоших, хоолны дуршил буурах, халуурах, бөөлжих бөгөөд хүнд хэлбэрээр, ихэвчлэн цусаар гүйлгэдэг. Бөөлжиж гүйлгэснээс хурдан хугацаанд шингэний дутагдалд орж, ихэнх парвовируснаас болсон үхлүүд эмчилгээний шинж тэмдгийн эхлэлээс 48-72 цагийн дотор тохиолддог. Хэрвээ таны гөлөг болон нохойноос эдгээрийн аль нэг нь илэрвэл, түргэн шуурхай малын эмчид хандах шаардлагатай. Мөн ойр ойрхон огих ба харанхуй далд газарлуу орохыг тэмүүлэх болон маш хурдан хугацаанд турж нүдний харц үхмэл болдог. Парвовирусаар өвчилсөн нохойн нарийн гэдэс Нохойн парвовирусыг яаж оношилж эмчилдэг вэ? Малын эмч нар нохойн парвовирусыг өвчний шинж байдал болон лабораторийн тестийн үндэс дээр оношилдог. Өвчилсөн нохойн вирусыг устгах тусгай эм гэж байхгүй. Эмчилгээ шууд эхлэх хэрэгтэй бөгөөд голчлон алдагдсан давс эрдэс болон шингэнийг нөхөх, бөөлжилт, огилт , гүйлгэлтийг тогтоох, хоёрдогч халдварлалтаас сэргийлэх замаар эмчилдэг . Өвчтэй нохойг дулаан байлгаж, сайн арчлан сувилж, бусад нохдоос тусгаарлах хэрэгтэй. Халдвартай үржлийн газар болон өвчтэй нохой байгаа газрыг сайтар цэвэрлэн ариутгах нь парвовирусны тархалтыг зогсооход чухал ач холбогдолтой. Нохойн парвовирус амархан устдаггүй, тиймээс цэвэрлэх болон ариутгахад тусгай зааврыг малын эмчтэйгээ зөвлөөрэй. Парвовируснаас яаж сэргийлэх вэ? Вакцин болон сайн ариун цэвэр нь нохойн парвовирусны эсрэг сэргийлэх чухал хэсэг. Вакцин- Вакцин маш чухал. Залуу гөлөгнүүд халдварт маш амархан өртдөг, ялангуяа тэдний эхийн сүүнд байдаг байгалийн дархлаа гөлөгнүүдийн өөрсдийн халдварын эсрэг тэмцэх хангалттай дархлаа боловсрохоос өмнө үгүй болдгоос болдог. Энэ завсрын үед гөлөг нохойн парвовируст өртвөл тэд өвдөх магадлалтай. Эхийнх нь сүүнд байдаг дархлаа вакцины эсрэг саад болж болно. Энэ нь вакцин хийлгэсэн гөлөг парвовируснаас болж тохиолдлоор үхэж болно гэсэн үг. Завсрын энэ үеийг хумих, амьдралын эхний хэдэн сард нь парвовируснаас хамгаалахын тулд гөлгөн нохойд дараалсан вакцин хийх шаардлагатай. Насанд хүрсэн нохойгоо хамгаалахад, гэрийн тэжээвэр амьтдын эзэд нохойныхоо парвовирусны эсрэг вакцины хугацаа нь дууссан , хадгалалт хамгаалалт зөв байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Малын эмчээс өөрсдийн анд найз нохойдоо хэрэгтэй вакцины хөтөлбөрийг асуу. Зөв зохистой вакцин хийсэн ч ноходын цөөхөн хувьд хамгаалалтын дархлаа хөгждөггүй ба халдварт амархан өртдөг хэвээр үлддэг. Ариун цэвэр- Гөлгөндөө хийх ёстой бүх вакцинаа дуусгах хүртэл, гэрийн тэжээвэр амьтдын эзэд залуу гөлгүүд цуглардаг газар (амьтны дэлгүүр, парк, гөлөгний анги, сургалтын анги, нохойн өдөр өнжүүлэх болон үс засах байгууллага гэх мэт) авчрахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Нэр хүндтэй байгууллага болон сургалтын хөтөлбөрүүд вакцин, эрүүл мэндийн үзлэг, сайн эрүүл ахуй, өвчтэй нохой болон гөлгийг тусгаарласнаар халдварыг багасгадаг. Өвчин нь илэрсэн нохой болон тэдний байр байшинд хүрэхээс сэргийлэх хэрэгтэй. Эцэст нь, өөрсдийн гөлөг болон нохойг гадуур зугаалуулж тоглуулахдаа бусад нохойны ялгадаснаас хол байлга. Нохойн ялгадас хаягдлыг түргэн шуурхай сайтар зайлуулах нь парвовирусны халдварыг зогсооход их нэмэртэй. Хэдийгээр энэ мэдээлэл нохойн парвовирусны тухай гол мэдээллийг агуулсан ч, эрүүл мэндийн мэдээллээр малын эмч хамгийн сайн эх сурвалж нь шүү. Нохойн парвовирус болон сэргийлэлтийн талаар илүү их мэдээллийг малын эмчтэйгээ зөвлөөрэй. Эрүүл мэнд Эрүүл тэжээвэр амьтан жаргалтай анд найз байдаг. Таны амьтанд тогтмол арчилгаа, өвчний шинж тэмдэгт нарийн анхаарал шаардагдана. Таны амьтан эдгээрийн аль нэг шинжийг үзүүлбэл мал эмчтэйгээ зөвлөөрэй. • Булдруу эсвэл томорч буй хавдар • Хоолны дуршил, ус уух нь хэт ихсэх эсвэл буурах • Биеийн жин ихсэх эсвэл буурах • Доголох, хазганах, хөшүүн бээрсэн байдалтай байх, дээшлэх эсвэл уруудахад хүндрэлтэй байх • Хүндрэлтэй, өнгөгүй, хэт их ялгадас (шингэн болон өтгөн) • Хэвийн бус зүйл биеийн аль нэг онгорхой хэсгээс гоожих • Толгойгоо сэгсрэх, маажих, долоох, үс нь барсгар болох • Ааш авирын өөрчлөлт эсвэл ядрах сульдах • Амнаас эвгүй үнэртэх эсвэл хэт их хөгц шүдэнд үүсэх Амьтдын хөгжил хүнийхээс хурдан явагддаг тул хамгийн анхааралтай эзэд хүртэл өвчний байдлыг анзааралгүй хүндрүүлдэг тал бий. Малын эмч нар аажмаар эхлэх эсвэл хурц шинж тэмдгийг илрүүлэхдээ чадвартай. Эрт илрүүлсэн асуудал маш амархан эмчлэгдэнэ. Тогтмол үзлэг нь эрт илрүүлэлт болон эмчилгээнд тустай. Энэ өвчний талаарх малын эмч Р.М-н туршлагаас: - Энэ өвчин нь нохойг маш их сульдааж байнгын эмчилгээ сувилгаа шаардагддаг хүнд өвчнүүдийн нэг. Энэ нь вирусын гаралтай өвчин учир яг тохирсон эмчилгээ эсвэл ерөндөг гэж байдаггүй учир нохой бүрт тохирох эмчилгээ хийдэг. Эмчилгээний гол зарчим нь байнга бөөлжиж буй өвчилсөн нохойд алдагддаг эрдэс бодис, витамин, эрчим хүчийг нөхөх замаар хийгддэг. Ингэснээр өөрийнх нь дархлааг дэмжиж нохойд энэ өвчнийг эсэргүүцэх дархлаа бий болдог. Энэ өвчин бол эдгэрдэг өвчин. Гэхдээ маш олон нохой үхэлд хүрдэг. Миний туршлагаас үзхэд тодорхой үүлдрүүд дээр энэ өвчнийг тэсвэрлэх онцгой байгалын чадвартай болох нь ажиглагдаж байсан. Жишээлбэл Дундад азийн хоньч нохой, Спанель, кавказ овчарка гэх мэт. Мөн нөгөө талаас энэ өвчнийг тэсвэрлэх чадвар муу эмчилгээ удаан авч хурдан үхэлд хүрдэг үүлдрүүдийн байдаг. Жишээлбэл Бидний сайн мэдэх немц овчарка, доберман, Ротвэйлер, Хаски, Лабрадор болон Голден ретривер гэх мэт нохой эмчилгээг даах чадвар муу байдаг. Энэ өвчний үед байнгын цустай ялгадас, бөөлжилт, эздийн горьдлого шахалт дарамт, хүн хүсхээргүй өмхий үнэр зэрэгтэй шууд тулан ажилладаг учир туйлын хүнд аз сорьсон ажил байдаг. Зарим нохдод эмчилгээ хийх нь зөвхөн өвчний явцын удаашруулдаг ба амь насыг аварч чаддаггүй. Эмчилгээ дунджаар 5-7 хоног үлгэлжлэн эцэст нь муу мэдээ дуулгах үе маш их байдаг. Эхний шинж тэмдэг нь энгийн хоолны хоорлоготой адил байдаг учир эмчилгээг эхлүүлнээс 2-3 хоногийн дотор шинж тэмдэгүүд илэрч өвчины онош бүрэн баталгааждаг. Энэ нь үйлчлүүлэгч талаасаа болон малын эмчийн зүгээс таагүй харилцаа үүсдэг. Олон хоног их төлбөр төлж эмчлүүлсний дараа нохойгоо үхсэн тухай мэдээ дуулах тохиолдлууд их байдаг. Хамгийн гол нь монголын нөхцөлд энэ өвчин ханиад шиг л элбэг байдаг эмчлүүлхээр ирж буй нохдын 80 хувь нь энэ л өвчний шинж тэмдэгтэй байдаг ба вакцин хийлгээгүй, цаг алдалгүй эмчид үзүүлээгүйгээс хайртай амьтнаа алдхад хүрдэг. Энэ өвчний үхэх магадлал нь үүлдрээс хамаарч өвчлөмтгий үүлдэр дээр 95 орчим хувь, тэсвэрлэх чадвартай үүлдрүүд дээр 70-80 хувийн боломж байдаг. Мөн эмчилгээний дараах асаргааг анхаараагүйгээс дахин биеийг муутгах хордлоготуулах , эхний вакцин хийлгэсэнээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтож эхэлдэг учир вакцин хийлгээд нл санаа амарч болохгүй 14 хоногийн хугацаанд вакцингүй нохойтой адил цэвэр байлгаагүй гэх мэт алдаанууд гаргадаг.

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 8 Сар