Албаны нохой сургагчид шилдгээ тодрууллаа

Албаны нохой сургагчид шилдгээ тодрууллаа

Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Нарстай ам дахь Хээрийн сургалтын хэсэгт зохион байгууллаа. 
Тэмцээнийг шилдэг нохойн төлөөлөгч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит болсноороо онцлогтой юм. Энэхүү тэмцээнд төв орон нутгийн албаны нохойн сургалтын 28 нохойн төлөөлөгч албаны нохдын хамт оролцлоо. Тэмцээнийг нийт 3.8 км замыг туулж, эрэн хайх, буудлага, саадыг даван туулах, хорт утааны цэгийг нэвтрэх, галт зэвсэгтэй этгээдийг дайчлан баривчлах зэрэг даалгаврыг гүйцэтгэх шалгуураар зохион байгуулав.

 

 

Тэмцээнд Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Ж.Мөнхжаргал бусдыгаа манлайлан Тэргүүн байр, Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баянмөнх дэд байр, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Д.Насанжаргал гутгаар байр эзэлж, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Б.Жавхлантөгс тусгай байрын эзэн болжээ.

 

 

 

 

сэтгэгдэл үлдээх