Нохой яагаад хүний үнэнч анд вэ?

Нохой яагаад хүний үнэнч анд вэ?

Муухан хүнээс ч илүү хань болдог хамгийн ухаантай амьтан бол мэдээж нохой шүү дээ. Тиймдээ ч манай улсад нохой тэжээгчид харьцангуй олширсоор байна. Тэд хүний хажууд амьдрахдаа эзнийхээ үг яриа, үйл хөдлөл, сэтгэлийн хөдөлгөөн зэргийг  бүрэн гүйцэд мэдэрч, ямар үед эрхлэн тоглох, ямар үед уурыг нь хүргэхгүй томоотой байх зэргээ ч мэддэг болсон байдаг ажээ. Ингээд та бүхэнд  нохойны тухай сонирхолтой, өхөөрдөм мэдээллүүдийг хүргэе.

Нохой яагаад хүний үнэнч анд вэ?



1. Нохойнд богино хугацааны ой санамж гэж бараг л байдаггүй.
Ийм учраас тэд сүүлээр нь байн байн тоглоход хичнээн дургүй байснаа минутын дотор л мартчихаад жаргалтай нь аргагүй сууж байдаг.

 

2. Харин урт хугацааны ой санамж нь маш сайн хөгжсөн. 
Тэднийг бүр бяцхан гөлөг байхаас нь авч тэжээсэн бол тэдэнтэй тоглож байсан тоглоом, хамт хөгжилтэй байсан мөчүүдийг үргэлж санаж, эзгүй үед тань таныг үгүйлж байдаг гэсэн үг. 

 

3. Таны үнэнч туслах.
Хаалганы хонх дуугарахаас өмнө тэр үүдэн дээр очоод зогсчихдог. Таныг харанхуй гэртээ орж ирэхэд бас л тэр үүдэн дээрээ хүлээгээд зогсож байдаг. Заримдаа “тэрийг яваад аваар ир” гэхэд зуугаад аваад ирэх тохиолдол ч бий.

 

4. Таны сэтгэл хөдлөлийг мэдэрнэ.

Таны хоолойны өнгө болон түүнтэй харилцдаг дохио зангааг тогтоож аваад түүгээрээ дамжуулан таны сэтгэл хөдлөлийг мэдэрч чадна. Гунигтай үед “Шрекийн муур”-н нүд гаргаад өөдөөс тань дүрлийтэл ширтэж, ууртай үед тань өөдөөс тань хуцаж боргож, шүдээ ярзайлгаж ч мэднэ.  


 

5. Тэд бол бяцхан “аяга таваг” угаагчид
Таны идээгүй үлдээсэн хоолыг хэнээр ч хэлүүлэлтгүй “цэвэрлээд” өгдөг.

 

6. Дасгал хөдөлгөөн хийх сэдэл болдог
Өглөө эрт нохойгоо салхилуулдаг хүмүүс үүнийг мэдэх нь дамжиггүй. Жижигхэн нохой бол ийш тийшээ илүү давхиж, сахилгатуулах нь их. Тэднийг салхилуулангаа та биеийн тамир хийчихэж байгаа хэрэг.

 

7. Тэд үнэхээр гайхалтай ухаалаг

Тоглоом нууж тоглоно, эзнийхээ юунд дуртай юунд дургүйг мэддэг, бас гуниглаж ч чадна. Гуниглахаараа хивсэн дээр чимээгүйхэн хэвтээд ус гүйлгэнэсэн нүдээрээ ийш тийшээ харах нь хичнээн өрөвдөлтэй бас өхөөрдөм гээч! Гэхдээ энэ нь эзнийхээ хайрыг татах гэсэн арга залиудынх нь нэг. Ийм л ухаантай амьтан даа...


 

8. Тэд таныг ганцаараа хооллохыг хэзээ ч “зөвшөөрөхгүй”. 
Таныг хоол, зууш, шарсан төмс идэж байсан ч хамаагүй өмнө чинь ирээд урд 2 хөлөө өргөөд хий самардаад зогсчихно. Энэ нь “Яагаад надад өгөхгүй ганцаараа идээд байгаа юм бэ?” гэсэн сануулга. 

 

9. Тэд хэрхэн тайван амьдрахаа мэддэг.
Тэдний өдөр тутмын хийдэг зүйлс гэвэл өглөө сэрээд тантай “мэнд мэдээд”, хоолоо идчихээд, энэ тэрүүгээр жаахан гүйж чилээгээ гаргачихаад, буцаад л унтах, идэх... Энэ л тэдний амар тайван амьдрал шүү дээ.    

 

Эх сурвалж : Саак.mn

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 20 өдөр

Зочин

  • [192.168.1.1]
  • 20 өдөр

Зочин

  • [192.168.1.1]
  • 20 өдөр

Хонгорзул

  • [192.168.1.1]
  • 20 өдөр

Нохой үнэхээр хөөрхөн бас их ухаантай амьтан юм байна