Нохойны тухай 25 гайхалтай баримт

Нохойны тухай 25 гайхалтай баримт

Нохой бол хүн төрөлхтний хамгийн ойр дотны, гайхалтай үнэнч нөхөр. Энэ дэлхий дээр нохойг хайрладаггүй хүн гэж үгүй биз. Амар тайван болоод аюул түгшүүртэй бүхий л цаг үед хүний дэргэд байдаг энэ амьтны тухай та хэр ихийг мэдэх вэ? Энэ ухаант амьтны тухай мэдлэг чинь их ч бай, бага ч бай дараах баримтуудыг анхааралтай уншаарай. Учир нь энд нохойны тухай 25 гайхмаар баримтыг дэлгэж байна.

1. Нохой таны нүүр царайг уншиж чадна. Эрдэмтэд бүх амьтны дотроос зөвхөн нохой л бусад хүний адил бидний нүүр царайнд илрэх сэтгэл хөдлөлийг уншиж чаддаг гэдгийг баталсан. Тэд бидний нүүр царайг хараад л бид хөгжилтэй, будилсан, уурласан, гунигласан байгааг мэдэж чаддаг. Мөн бидний нүүрэнд илрэх сэтгэл хөдлөл тэдэнд шууд нөлөөлдөг.

2. Нохой сарвуугаараа хөлөрдөг. Нохойны хөлс арьсаараа бус хөлийнхөө сарвуугаар гадагшилдаг. Энэ нь нохойны хөл яагаад попкорн шиг давслаг үнэртдэгийн шалтгаан юм.

3. Нохой бүрийн хамрын хээ өөр. Хүн бүрийн хурууны хээ өөр байдаг шиг нохой болгоны хамрын хээ өөр байдаг. Цагдаа нар нохойны хамрын хээг хэрэг тайлахад ашигладаг.

4. Дэлхий дээр олон баян нохой байдаг. Хэн нэгэн хамаатан саднаасаа татгалзаж, дөрвөн хөлт үнэнч анддаа өв хөрөнгөө өвлүүлсэн баячууд олон байдаг. АНУ-д л гэхэд 1 сая гаруй нохой эзнийхээ хөрөнгийг өвлөж авсан байдаг.

5. Нохой үгсийн сан сурч чадна. Дундаж нохой нь хөлд орж байгаа хүүхэд шиг л ухаантай бөгөөд 200-500 үгтэй үгсийн санг хялбархан сурч чадна. Мөн бодох, эрэмбэлэх гэх мэт математикын үндсэн үйлдлүүдийг ойлгох чадвартай.

6. Тайган ноход хоёр хүндэтгэлийг хүлээдэг. Тайган нохой нь 73 км/цаг хүртэл хурдалж чаддаг дэлхийн хамгийн хурдан нохой төдийгүй Библид дурдагддаг цорын ганц үүлдрийн нохой юм. Ишлэлийг Proverbs 30:31-ээс олж болно.

7. Нохой хүнээс илүү халуун. Нохойны биеийн дундаж халуун 38-39,5 хэм байдаг.

8. Питбулл бол үүлдэр биш. Питбулл /pitbull/ бол хамгийн ташаа ойлгогддог нохой. Питбулл нь америкийн Pit Bull Terrier, америкийн Staffordshire Terrier, Bull Terrier, Dogo Argentino, японы Tosa, Dogue de Bordeaux, Bulldog зэрэг үүлдрүүдийг ерөнхийд нь тайлбарласан нэршил юм.

9. Борооны чимээ нохойны чихийг гэмтээдэг. Бороо орж байх үед нохой хуцдаггүй. Бороо дуу чимээг өсгөж, тэдний мэдрэмтгий чихийг гэмтээдэг.

10. Нохой хавдар болон бусад өвчнүүдийг илрүүлж чадна. Хэрвээ та хавдар, чихрийн шижин, унаж татдаг өвчинтэй бол нохой чинь түүнийг хамгийн түрүүнд мэдсэн байж магадгүй. Эрдэмтэд нохойг уушиг, хөх, арьс, давсаг, түрүү булчирхайн хавдар өвчнийг үнэрлэн илрүүлэхэд сургаж байгаа. Эрдэмтэд нохой нь хэвийн бус эсүүдийн ялгаруулж байгаа ер бусын үнэрийг таньдаг байж магадгүй гэж үзэж байгаа юм.

11. Нохойны үнэрлэх мэдрэмж хүнийхээс 100,000 дахин их. Хүний хамарт 5 сая орчим үнэр хүлээн авагч байдаг бол мөрдөгч нохойн хамарт 300 сая хүртэл үнэр мэдрэгч байдаг.

12. АНУ дахь шилдэг 10 нохойны үүлдэр American Kennel клубээс мэдэгдсэнээр одоогоор АНУ-д дараах 10 нохой хамгийн түгээмэлд тооцогдож байгаа гэжээ. Labrador Retrievers, German Shepherds, Golden Retrievers, Beagles, Bulldogs, Yorkshire Terriers, Boxers, Poodles, Rottweilers, Dachshunds. Лабрадор үүлдэр нь 23 жилийн туршид номер 1-д явж байгаа аж.

13. Гэрт нохой байх нь астма болон ердийн ханиаднаас хамгаалдаг. Судалгаагаар гэрийн тэжээмэл амьтантай хамт өсөж байгаа хүүхдүүд харшилтай болох нь бага байдаг бол гэртээ нохойтой айлын нялх хүүхдүүд нохойгүй айлын хүүхдүүдээс бага өвддөг болохыг харуулжээ.

14. Салуки бол одоо мэдэгдэж байгаа хамгийн эртний нохойны үүлдэр. Эртний Грект дээдсийн нохой байсан Салуки нохой нь хүн төрөлхтний мэдэж байгаа хамгийн эртний үүлдэр юм. Эртний Грект байсан нохдыг үхсэнийх нь дараа агуу Фараонуудын адилаар ихэд хүндэтгэн занданшуулдаг байжээ.

15. Нохой депресст өртдөг. Хэрвээ та нохойтой бол тэдэнтэйгээ салхилж, гүйж, тоглож байхгүй бол тэд депресст өртдөг.

16. Сибирийн хаски бусад үүлдрүүдээс илүү тэсвэртэй. Хамгийн тэвчээртэй үүлдрийн энэ нохойн баг өдөрт 18 км/цагийн хурдтайгаар 160 гаруй км замыг туулж чадна.

17. Ноход хайрладаг. Нохойны тархи нь бусад нохой болон хүнтэй харилцан үйлчлэх үед хайр дурлалын гормон болох окситоциныг ялгаруулдаг.

18. Paul McCartney нохойндоо зориулж дуу бичиж байсан. Beatles-ийн “A Day in the Life” дууны төгсгөлд нохой дуудаж байгаа чанга шүгэлдэх дуу гардаг нь Paul McCartney-гийн Martha нэртэй нохойгоо дуудаж байгаа дуу аж. Тэрээр мөн 1968 онд гаргасан “The White Album” цомогтоо “Martha My Dear” нэртэй дуугаа багтааж байжээ.

19. Хамгийн ухаантай үүлдрүүд Border Collie, Standard Poodle, German Shepherd зэрэг үүлдрийн ноход нь хамгийн ухаантай үүлдрүүд юм. Afghan Hound, Basenji нь оюуны түвшин хамгийн багатай үүлдрүүд аж.

20. Франц пудель Францаас гаралтай биш. Пудель нь Германаас гаралтай. Poodle гэдэг үг нь герман хэлний сүр жавхлантай нохой гэсэн утга бүхий pudel эсвэл pudelhund гэсэн үгнээс үүдэлтэй.

21. Сансарт ниссэн хамгийн анхны амьтан нохой байсан. 1957 онд Зөвлөлтийн Спутник хөлгөөр Лайка нэртэй тэнэмэл нохой сансарт нисэж байсан. Хэдийгээр энэ нохой сансарт үхсэн ч түүний охин гөлөг болох Пушника 4 гөлөг гаргасны нэг нь ерөнхийлөгч John F. Kennedy-гийн Charlie нэртэй нохой болжээ.

22. Англи мастиф дэлхийн хамгийн том нохой байсан. 1981 онд төрсөн Zorba нэртэй англи мастиф нь түүхэнд бичигдсэн хамгийн том нохой юм. Энэ нохой 156 кг жинтэй байжээ.

23. АНУ-д тэжээгддэг нохойны 78 хувь нь спей хийлгэх болон хөнгөлүүлсэн. Хэдийгээр АНУ дахь нохой эзэмшигчдийн 78% нь нохойндоо үржлийн хамгаалалт хийлгэсэн боловч тоо толгойн хэт өсөлт байсаар байгаа. Одоогоор АНУ-д 74,8 сая гэрийн тэжээмэл нохой байдаг ба Америкийн 44,8 сая гаруй гэр бүл нохой эзэмшдэг байна.

24. Collie үүлдэр нэгэн цагт хамгийн ярдаг үүлдэр гэгдэж байсан. Хатуу ширүүн хүмүүс гэгддэг Шотландчуудын дуртай Collie үүлдэр хамгийн ааш муутай үүлдэр гэгдэж байсан. 19-р зуунд хатан хаан Виктория энэ үүлдрийг таашаах болсноор энэ үүлдэр олон нийтэд итгэгдсэн алдартай үүлдэр болсон.

25. Нохой хар хүчтэй хэмээн яллагдаж байсан. Дундад зууны үед нохойг эздийнх нь хамт шийтгэж ялладаг байжээ. 1692 онд Массачусетсын Салемд нэгэн нохойг хар хүчтэй хэмээн дүүжлэн алж байжээ.
 

сэтгэгдэл үлдээх