Султан / Үнэнч анд

Үүлдэр: Кангал

Төрсөн огноо: 2019.09.15
Эзэмшигч: Н.Соёлбат
Үржүүлэгч: Д.Алтанхуяг
Эцэг:

Дэрмаа

Эх:

Bingo

Хүйс: Male
Бүртгэгдсэн: 2021.03.17
Микрочип:
Он Үзэсгэлэн, тэмцээний нэр Ангилал Оролцсон байдал
Нийлсэн нохой Нийлсэн огноо
Нийлсэн нохой Төрсөн огноо Төрөлт

Үнэнч анд үржлийн газрын үржлийн эр нохой / Турк кангал

Бичлэг

Гарал үүсэл:
Кангал нь мал сүрэг хамгаалагч эртний үүлдэр юм. Тэднийг Мастив төрлийн нохдын нэг хэлбэр гэж үздэг. Энэ үүлдрийн нэр нь тэд үүсэн бий болсон байж болох Туркийн төв хэсгийн Sivas мужийн Кангал дүүргээс үүсэлтэй.
Хэдийгээр энэ үүлдэр нь Кангал дүүргийн маш том газар нутаг бүхий омог, аймгийн удирдагчдын гэр бүлтэй урт хугацааны турш холбоотой байж ирсэн ч чоно, баавгай, ирвэс зэрэг араатан амьтадаас өөрийн мал сүргээ хамгаалдаг нохдыг хайрлан хүндэлдэг нутгийн ард иргэд өсгөн үржүүлж ирсэн байна.

Энэхүү Sivas бүс нутагтаа Кангал нохдыг эрлийзжүүлж үлдээсэн ба гайхалтай дүр төрх, зан авиртай үүлдэр бий болон байна. Түүний үүссэн бүс нутгийг үл харгалзан олон Туркчууд тэднийг өөрсдийн үндэсний нохой гэж үздэг байна. Туркын засгийн газар болон судалгааны институтууд Кангалыг цэвэр цусаар нь өсгөн үржүүлж буй нохой үржүүлгийн газруудыг удирдан зохион байгуулдаг аж. Кангал нь Туркын зоос болон шуудангийн маркан дээр эх орныхоо дүр төрх болон дүрслэгдсэн байдаг. Туркэд нохой судлалаар сурч байсан Nelson-ны гэр бүлийнхэн Кангалыг анх Европ болон Хойд Америкт өөрийн номонд танилцуулж байжээ.

Ингээд 1985 онд анхны Кангал Америкруу гарсан байна. Кангалыг Туркээс экспортлох нь хяналт, шалгалтан дор байдаг ба бараг хориотой юм. Sivas Kangal бүс нутгийн тусгаарлагдсан байдал нь Кангал нохойг тодорхой болгон хөгжүүлэхэд үр дүн үзүүлсэн гэж үздэг байна. Одоо үед Туркын Кангал бол Туркын эрдэнэ мэт бэлэг тэмдэг, үндэсний нохой болсон байна. Жинхэнэ Турк Кангал өнөөг хүртэл хамгийн анхны, шилдэг хоньч нохой гэж тооцогдсоор иржээ.