✩ 🎀 Анхлан нохой тэжээж буй хүмүүст зориулсан цагийн хувиар, зөвлөмж. 🎀 ✩

2021-01-08 572 0
Нохойн гөлөг анх төрөхдөө сохор,дүлий төрдөг гэдэгийг мэдэх үү? Өдөр хоногоор өсөхийн хэрээр тэдний хараа,сонсгол, бусад мэдрэхүй нь хөгждөг. Сар сараар өсөж томорж байж давсагаа барих, хэзээ бие засахаа зохицуулж сурдаг. Жишээ нь 2 сартай нохой дээд тал нь 2 цаг л давсагаа барих чадвартай, энэ чадвартай нь томрохын хэрээр хугцаа нь уртсана. Мэдээж энэ бүхэнд эзэн хүний тэвчээр их хэрэгтэй. Цагийн тогтосон хувиартай байх нь гөлөгийг илүү хурдан сургаж, гэрт хэрхэн амьдархаа ойлгодог.. Хэзээ ч битгий нохойг гэрт шээж баалаа гэж зод, үнэртүүлж хоншоорлуу цохино гэдэг бол мунхаг бодол юм шүү. Харин ч эсрэгээрээ аймхай, айхаараа шээс алддаг болно. Энгээд энэхүү хувиар та бүхэнд жаахан ч гэсэн хэрэг болно гэж найдаж байна. Амжилт хүсье.
7.00-7.15 /Салхилалт/ Гөлөг бол ихэнх цагаа унтаж, идэж өнгөрөөдөг, тэд сэрсэний дараа эсвэл дөнгөж хооллож дууссаны дараа бие засдаг. Амжилтанд хүрэх хамгийн зөв арга бол гөлгөнд тогтосон хэмжээтэй хоол, тогтосон цагт өгж байх хэрэгтэй. Гөлгөн нохойны гэдэс сайн хөгжөөгүй байдаг тул, хоолийг зөв судалж өгөх хэрэгтэй. Жишээ нь шар будаа шээс алдуулдаг, мөн амархан исдэг учир гэдэс өвтгөх эрсдэлтэй. Хэт тостой хоол цөс хөөргөж хордлогонд оруулдаг бол хавирга мэтийн яс ходоод сүлбэж цоолох аюултай байдаг. Тиймээс өсөж томрох хугцаа өгж, маш сайн салхилуулж, хөдөлгөөн дасгал хийж байх хэрэгтэй.
7.15 Салхилалт хийж орж ирсэний дараа нохойдоо хоол болон усыг нь тавьж өгөх хэрэгтэй. Энэ нь гэдэс нь даарах, хэт их хоолтой гүйснээс болж гэдэс түгжирэлд орох зэрэг эрсдэлээс сэргийлдэг.
7.30-7.45 /Салхилалт/ Хоололт хийснээс дундажаар 15 аас 20 минутийн дараа гөлөгний шээс дахин хүрдэг. Тиймээс гэрт бие засах эрсдэлээс сэргийлж дахин гаргах хэрэгтэй.
7.45-8.00 Хооллож бас салхилсан нохой одоо маш сэргэг болж тоглож эхэлдэг. Нохойнд зориулсан зориулалтын яс эсвэл тоглоом авж тоглуулж байх хэрэгтэй. Тоглоомыг сонгохдоо хэр бараг урж тасдаж чадахгүйг нь сонгон авдаг. Энгэснээр тоглож байхдаа гар хазах эсвэл гэрийн эд зүйл сүйтгэхгүй болж хүмүүждэг. Нохойг насанд хүртэл аль болох юм зуулгаж чирж, угзарж тоглохгүй байхыг хичээх хэрэгтэй, энэ нь шүдний буруу ургалт болон буруу зуулттай болхоос сэргийлнэ.
8.00-10.00 Айл болгонд нохойнд зориулсан орчин эсвэл үүр, тортой байвал сайн. Энэ цагт нохойг үүрэнд байлгах бөгөөд тэвчээртэй байхыг зааж өгдөг. Мэдээж үүр болон хэвтэрийг эерэг сайнаар танилцуулж өгөх хэрэгтэй, идүүр тоглоом зэрэгийг нь өгж, дассаний дараа нь хааж байх нь чухал. Эхний үед тор болон хэвтэрийг зочины өрөөнд байрлуулвал зүгээр байдаг учир нь гөлөг ганцаараа биш гэдэгээ мэдрэх нь чухал юм.
10.00-10.15 /Салхилалт/ Ойр ойр гаргахын чухал нь гөлөгийг гэрт бие засуулахгүй, гэрт энгэж болдог юм байна гэдэг ойлголтыг анхнаас нь өгөхгүй байхад оршино.
10.15-12.00 Дахин байрандаа буюу үүрэнд эсвэл уяанд байх цаг.
12.00-12.10 /Салхилалт/ Салхилж байх хугцаанд гөлөг тань цагийг хэрхэн ашиглаж байгааг анзаараарай. Салхилуулж байна гээд хаа хамаагүй дагуулаад яваад байх биш, харин гаргахдаа яг нэг тогтосон газар баалгаж шээлгээд. Тэрний дараа хөтлөөд алхах хэрэгтэй. Мэдээж гадаа бааж шээсэн гөлөгийг урамшуулан амттай зүйлээр шагнах нь тэдэнд хурдан ухаандаа суулгахад туслана. Одоо урамшуулалд өгдөг хоол амьтаны бүх дэлгүүрт зарагддаг болсон.
12.10-12.20 Хоол болон усыг шинээр аягалж өгөх хэрэгтэй, хэрэв идүүрт хоол үлдсэн бол тэрийг шууд хурааж авах хэрэгтэй. Идүүрт хэзээ ч хоол үлдээж болохгүй, энэ нь нохойнд хоол үргэлж байж байдаг би хүссэн үедээ идэж болно гэсэн ойлголтыг төрүүлдэг. Энгэсэн нохой хоол голдог, цамаан болдог сул талтай.
12.20-12.30 /Салхилалт/ Гэр бүлийн зөвхөн нэг хүн гаргаад байх биш харин бүгд хариуцлага хүлээж ээлж ээлжээр гаргаж байх нь чухал. Зөвхөн нэг хүний үгийг хүлээж авах биш танай гэр бүлийн бүх гишүүний үгийг сонсож тэднийг дагдаг болход туслана. Таван сар хүржээж нохойн гэдэсний хөгжил, булчин хөгжиж байж одоо тодорхой цагаар шээсээ хурааж эхэлдэг.Бага шээлгэх гэс шингэн юм бага өгөх нь маш биед муу гэдэгийг хэлэх байна. Хамгийн наад зах нь үсний уналт их болно.
12.30-12.45 Тоглох цаг, энэхүү цагт гөлөгийг зүгээр нэг ноолон биш харин тэдний сониуч занг хөгжүүлэх. Тодорхой биеийн хүч шаардах хөдөлгөөн хийлгэж ядраах хэрэгтэй.
12.45-14.00 Үүр, хэвтэр, торондоо амарж байх цаг. Хүүхэдтэй адил унтах нь гөлөгний өсөлт хөгжилд маш чухал үүрэгтэй. Чанартай хоололт, сайн амралт нь вакцин хийлгэж дуустал дархлаа дэмжих гол зүйл юм.
14.00-14.15 /Салхилалт/ Гөлөгөн нохойг зургаан сар хүртэл гадуур авж явахдаа аль болох бага сул тавих хэрэгтэй. Болж өгвөл хөтөлгөөтэй гарж хөтөлгөөтэй орж сур. Сул гуйж байхдаа анхаарал сулрах, сониуч байдлаас болж хог түүж идэх зэрэг муу талуудтай. Бохир орчинд очих эсвэл бохир зүйл идэх юм бол өвчин тусах, шимэгчтэй болох зэрэг олон сөрөг талтай. Мөн эзэний үгийг авдаггүй тэнүүлч зан суух эхлэл болдог.
14.15-16.00 Үүр, хэвтэр, торондоо амарж байх цаг. Гөлөгийг анхнаас нь тэвэрж унтах, өөгшүүлж орон дээр гаргахгүй байх хэрэгтэй. Хэт халуун орчинд унтдаг нохой хамуурах магадлалтай. Энэ нь хүнд халддаг өвчин юм.
.
16.00-16.10 /Салхилалт/ Нохойн хөтөлгөө 1.5 метрээс уртгүй байх хэрэгтэй, энэ нь эзэнээс хэт холдох, өөр зүйлрүү анхаарал хандуулхаас сэргийлдэг. Мөн гаргаж буй хүнд хүртэл зааж чиглүүлхэд илүү амар байдаг.
16.10-17.00 Үүр, хэвтэр, торондоо амарж байх цаг. Энэ бол маш зөв хүмүүжил суулгах эхний шат юм. Томроод ирхээр нохой өөрөө хэвтэрээ олж хэвтдэг болно. Энэ нь тэдний аюулгүй бүс гэсэн ойлголт юм.
17.00-17.15 Хоололт болон ус. Зориулалтын шахмал нохойн хоол нь нохойн өсөлт бойжилтонд хэрэгтэй бүх амин дэмийг агуулсан байдаг. Боловсруулхад харьцангүй амар байдаг учир хордлого болон гэдэс өвдөх гэсэн эрсдэлээс сэргийлдэг. Та бүхэн яг нэг хоол чанаж өгж байна гэж бодож байгаа боловч хийсэн хоол болгон нь ондоо байдаг гэдэгийг мэдэх хэрэгтэй, Хэрэв гөлөгний гэдэс хямарсан, бөөлжиж байгаа бол яаралтай мал эмнэлэг яв. Хүний эм нохойнд таардаггүй гэдэгийг мэдэх хэрэгтэй.
17.15-17.45 Салхилалт буюу алхалт хийх цаг. Гөлөгөнд цэвэр агаар болон дасгал хөдөлгөөн чухал. Архид буюу хөл майг болох эсвэл үе мөчний буруу хөгжилд дасгал хөдөлгөөн муу хийдэг гөлөг амархан өртдөг. Нэгэнт асуудал гараад эхэлсэн бол эмчлэнэ гэдэг их хүч хөдөлмөр, хугцаа хэрэг болно.
17.45-18.15 Эрх чөлөөний цаг. Энэ цагт гэртээ нохойгоо дураар нь үлдээ. Гэр бүлийн бүх хүмүүсээ оролцуулан тоглоом тоглуул. Нохой зөвхөн нохойтой биш бас хүнтэй хүртэл нийгэмшиж сурах хэрэгтэй байдаг.
18.15-18.30 Салхилалт буюу алхалт, хэдий таны нохой жаахан ч байсан гэсэн хэзээ ч битгий гэрээсээ тэвэрж гар, саад таарсан ч битгий тэвэрж яв. Нохой саад хотгорыг өөрөө давж тэвчээр хатуужил сурах хэрэгтэй.
18.30-20.30 Үүр, хэвтэр, торондоо амарж байх цаг. Үүрийг хэзээ ч буруу юм хийсэн үед шийтгэл болгон хоридог газар болгож болохгүй. Энгэснээр тэд үүр болон хэвтэрт очихоос татгалзах, айх айдастай орчин болдог.
20.30-20.45 Салхилалт + урамшуулал. Одоо нээх удаан гараад байх шаардлаггүй гэхдээ гадаа бие зассан бол нохойгоо урамшуулах хэрэгтэй.
20.45-21.00 Гэртээ нохойгоо сул тавьж цагийг өнгөрөө, өөрийн хийж буй зүйлд оролцуулж шинэлэг юм бүхнийг таниулах хэрэгтэй.
21.00-21.45 Оройн салхилалт буюу алхалт. Гэхдээ гөлгөн нохойг анхнаас нь хошуувч зүүлгэж сургах хэрэгтэй. Нэгт энэ нь шөнө орой тэднийг юм олж идэхээс сэргийлнэ. Хоёрт энэ нь Монгол улсын гэрийн тэжээвэр амьтаний журамд байдаг юм.
21.45-00.00 Үүр, хэвтэр, торондоо амарж байх цаг ба 24 цагт маш түргэн нэг салхилуулсанаар шөнийн турш бааж шээх эрсдэлгүй өглөөг хүргэнэ.
Эцэст нь хэлхэд нохойтой байна гэдэг маш их тэвчээр шаарддаг, гэхдээ та 8 магадгүй 9 сарыг л тэвчих юм бол. Дараа нь тэд биеээ даагаад гараас гардаг. Хамгийн гол нь тогтосон цагийг маш сайн баримталж, гөлгөнд анхнаас нь гэрт баалгаж шээлгэх боломж өгөхгүй. Тэр нөхцөлийг бүрдүүлж буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ