ОХУ-д амьтдыг коронавирусний вакцинжуулалтад хамруулж эхэллээ

2021-05-27 1268 0
ОХУ-д амьтдыг коронавирусний вакцинжуулалтад хамруулж эхэллээ гэж ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны даргын зөвлөх Юлия Мелано мэдэгджээ.
Тэрбээр, “ОХУ-ын хэд хэдэн бүс нутгийн мал эмнэлгүүдэд гэрийн тэжээвэр амьтдыг “COVID-19”-ийн вакцинаар дархлаажуулж эхлээд байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
“Карнивак-Ков” вакциныг Россельхознадзорын эрдэмтэд амьтдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гарган авчээ. Вакцинжуулалтыг Малын эрүүл мэндийг хамгаалах төвийн үйлдвэрлэгчдээс вакцин худалдан авсан хувийн болон төрийн байгууллагууд явуулж байгаа юм. Карнивак-Ков” нь амьтдад зориулсан дэлхийн анхны коронавирусний вакцин юм.

Холбоотой мэдээ