НОХОЙ МУУ ХҮНИЙГ ТАНЬЖ ЧАДДАГ. УЧИР НЬ…

2021-04-10 570 0

Муур уу, нохой юу Энэ асуултын хариултыг олно гэж байхгүй болов уу, байнга л санал зөрөлдөнө. Гэхдээ нохойны тухай нэг баримт бий бөгөөд энэ нь ямар амьтан сонгох вэ гэдэг бодлыг тань өөрчлөхөд тусална. Та нохойдоо итгэдэг үү, гэхдээ тэр танд итгэдэг үү

Бид баримтанд дуртай, ялангуяа амьтдын тухай баримтанд. Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад, нохой өмнөө хэр найдвартай хүн байгааг тодорхойлж чаддаг болохыг тогтоожээ. Бид та бүхэнтэйгээ энэ тухай мэдээллийг хуваалцахаар шийдлээ. Харж байх нь ээ, нохой гэдэг бол – жинхэнэ мөрдөгч бөгөөд танихгүй хүмүүстэй хэрхэн болгоомжтой хандах ёстойг анхааруулж чадна.

Уг судалгааг Киотогийн их сургуулийн эрдэмтэн Акико Такаока удирдан явуулжээ. Тэрээр өөрийн судалгааны багтайгаа цуг нохой байнга худлаа ярьдаг хүнд итгэх үү, үгүй юу гэдгийг олж тогтоохоор ажилласан байна. Судалгаа 3 үе шаттайгаар явагдсан – нохойны өмнө хэр найдвартай хүн байгааг амьтан хэр хурдан тодорхойлж чадах вэ

Энэхүү судалгаа нь цаашид нохойны биеэ авч явах байдлыг судлахад нэн хэрэгтэй гэж үзэж байна. Нохой үнэнч хүмүүстэй илүү хурдан харилцаанд ордог болохыг Бристолын их сургуулийн Жон Брэдшоу нэмж хэлжээ.

Туршилтын хүрээнд нохойны эзэн хоолтой савыг нохойндоо заана. Амьтан эзнийхээ заасан сав руу гүйж очно. Дараа нь эзэн хоосон сав руу заана. Нохой үүнд итгэж эзнийхээ заасан сав руу явна.

Нохой эзнийхээ заасан сав руу сонирхоод явж байгаа нь ойлгомжтой боллоо. Өөрөөр хэлбэл тэд хүний хөдөлгөөн, илэрхийлэх гэж байгаа санааг сайн ойлгож байна. Хэрвээ эзний хөдөлгөөн нь худал хуурмаг зүйл илтгэж байвал тэд уур уцаартай болж байжээ.

Холбоотой мэдээ