Нохойд хоол хийж өгөх зөвлөгөө

2020-12-21 130 0

Ихэнхи хүмүүс нохойгоо өөрсдийн бэлдсэн хоолоор хооллодог.Зарим хүмүүсийн хувьд бүр түүхий махаар ч хооллодог_Юуны өмнө яагаад түүхийгээр хооллох ёсгүй талаар.Гадаадын орнуудад 7хоногт нэг удаа түүхий мах өгч болно гэж зөвлөх ч байдаг.Монголын мал нь бэлчээрийн мал учраас гадаадын фирмд тэжээгдсэн малтай харьцуулбал харьцангуй паразит ,шимэгч тээх нь элбэг байдаг тул малын мах түүхийгээр өгч байгаа үед хорхойтох нь маш их байдаг.Хорхойтсон нохой амархан өнгө зүсээ алдана.Гэхдээ хорхойтсон нохой болгон заавал их турдаг гэж ойлгож болохгүй.Тэдгээр нохойн биенд шимэгчлэн амьдрах чадвартай шимэгчдийн зарим нь хүнд халдах боломжтой тул эрсдэлгүй байлгах үүднээс заавал болгосон хоол өгч байхыг зөвлөе.Цэвэрхэн орчинд ,золбин нохойтой ойртуулахгүйгээр ,түүхий мах сүү өгөхгүй тэжээж байгаа эрүүл нохойд паразит өөрөө үүсчихгүй учраас хорхойн тухай санаа зоволтгүй байж болно. Болгосон хоолноос манайд хамгийн их элбэг нохойд өгдөг нь шар будаа байдаг.Гурвалжин будаа ,хөц будаа зэргийг мөн нохойд өгч болно .Цагаан будааг удаан хугацаагаар өгөхөд тохиромжгүй байдаг. Шар будаа хамгийн их чанахад сайн өсдөг тэжээллэг .Гэхдээ анх гөлөг гэртээ авчираад хараахан гадаа гарч шээж сураагүй үед нь шар будаа идүүлж байхад шээс нь элбэгшээд байдгийг анхаараарай.Бас нэг хүмүүсийн анзаардаггүй сул тал бол дулаан улиралд дотор махыг шар будаатай холиж чанаад нохойд өгөх гээд хөргөж байх тэр үед хоол маань дотроо исчихдэг асуудал юм_.Ингэж иссэн хоолыг идсэн жижиг гөлөгнүүд бол маш амархан хордлогонд ордог.Харамсалтай нь яг ийм байдлаар зуны улиралд олон гөлөг хордож энддэг.Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга нь шар будааг тусад нь агшаагаад махаа мөн тусад нь чанаад хөрөнгүүт нь идүүрт холиж өгөх юм_ Мөн шар будааг дулаан цагт дотор биш гадар махтай холиж чанаж өгвөл хурдан исэхгүй.Гэхдээ чанасан хоолыг аль болох хурдан хөргөхийн тулд сүүдэр сэрүүн газарт жижиг савнуудад таслаж тавиад хөргөхийг хичээгээрэй.Дотор махнаас элгийг удаан хугацаагаар нохойнд өгөх сайн биш гэж үздэг_Хэдийгээр элэг маш өндөр А витамины агууламжтай боловч нохойд удаан хугацаагаар өгөхөд баас шингэрэх харлахаас гадна биен дэхь кальцийг гадагшлуулах аюултай гэж үздэг.Тодорхой хэмжээгээр хааяа өгөхөд сайн .Хамгийн тэжээллэг нь гүзээ.Гэхдээ гүзээг чанахад ч гэсэн сул тал бий.Чанаж байхад маш их үнэртэй учираас ялаа маш их шавдаг . Дотор махыг аль алинаас нь холиод мах худалдаалж байгаа газруудын хажууд байдаг машиндах цехүүдэд машиндуулаад хөлдөөж хэрэглэхэд зүгээр.Өрцний мах мөн сайн хоол болдог. Хүмүүсийн иддэг хоолноос нохойд өгч болох боловч давсны хэмжээ ихэддэг.Мөн халуун ногоо нохойнд өгөх муу байдаг.Нохойн ходоод төмсийг боловсруулж чаддаггүй бүхлээрээ гардаг тул төмс өгөхгүй байхыг сануулья Нохойнд өгч байгаа хоолыг усаар шингэлж өгч болохгүй.Хоолны өтгөн шингэн нь шинэхэн тараг шиг халбага гозойхоор байвал хамгийн сайн ..Ялангуяа зуны улиралд нохойд ус байнга хажууд нь байх ёстой.1-сартай гөлгөнд өдөрт 6 удаа ,Сар хагасаас 5 удаа,2 сараас 4 удаа,3 сартайгаас 3 удаа , 6-7 сартайгаас өдөрт 2 удаа хооллоно. Нас гүйцсэн нохой зуны улиралд өдөртөө ганцхан удаа л хоол иддэг . Нэг сартай гөлөг авчихаад өдөрт 2 хон удаа хооллож байгаатай таарч байсан.Ийм тохиолдолд гөлөг хэвийн өсч чадахгүй бие нь эрс давжаардаг.Гөлөг хоол идэх бүртээ маш хурдтай өлөнтөж идэж байгаа бол хоолны хооронд зай нь холдсонтой холбоотой.Гөлөгний хоол хэмжээ нь их бага ямар байгааг өлөн хонхороор нь баримжаалж болно.Гөлөг хоол идээд дуусахад өлөн хонхор нь гэдэстэй чацуу нэг түвшинд байгаа бол болж байна ,харин гэдэс их цүдийсэн бол ихдэж байна гэж үзнэ.Ихдүүлснээс хоолоо шингээж чадахгүй баас шингэрдэг.Өлөн хонхор дүүрэхгүй бол хоол дутлаа гэж үзнэ гэхдээ өгч байгаа хоол өтгөн тараг шиг байх ёстойг санаарай.Хүмүүс гөлөг хооллох цаг амжихгүй гэртээ ирж чадахгүй ч юмуу шалтгаанаар нэгмөсөн их хооллочихьё гэдэг нь маш буруу .Гөлгийг их бага хооллохоос илүү хэдэн удаа өгөх вэ гэдэг их чухал байдаг.Эрүүл ,бие сайтай болгохын тулд хэт өлсүүлэхгүйгээр ходоодыг бага багаар байнга хоолтой байлгах шаардлагатай байдаг. Өдөрт нэгээс хоёр удаа тараг ааруул өгч байхад ясны бэхжилтэнд маш сайн.Сүүг нэг сар хагас хүрснээс хойш гөлөгнүүдэд өгөхөд сайн шингээж чаддаггүй баасыг нь шингэрүүлдэг тул татгалзах нь зүйтэй.

Холбоотой мэдээ