Гэрийн нохой хамгийн анх Алтай орчимд байжээ

2020-12-29 504 0

Гэрийн нохой хамгийн анх Алтай орчмын нутгаар байсан тухай олон улсын болон Сибирийн эртэмтдийн хамтарсан судалгааны дүн гарлаа. Бүр 1970-аад онд олдсон нохойны гавлын ясыг судалсан судалгаагаар хамгийн эртний тэжээмэл нохой 34 мянган жилийн өмнө Сибирийн Алтайн уул нуруудаар амьдарч байсныг тогтоожээ. Өмнө нь Брянск орчмоос олдсон олдвороос нохой 17 мянган жилийн өмнө амьдарч байсан гэж тогтоож байсан юм.

Нэрт палеонтологич Николай Оводов 1970-аад оны үед нэгэн агуйгаас эрт үед амьдарч байсан зарим амьтдын үлдэгдэл, илүү сайн хадгалагдсан нохойны гавлын яс олсон юм. Эрдэмтэд ясыг радио нүүрсхүчлийн болон генетикийн ДНК шинжилгээгээр судалсан нь амьтад 52 мянган жилийн тэртээ амьдарч байсан нь тогтоогдлоо. Харин нохойны гавлын ясны шинжилгээ нь илүү хялбар дөхөм байсан бөгөөд хүмүүс нохой тэжээх нь тухайн үеийн дэлхийн цаг агаарын хүйтрэлтэй холбоотой байсан гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ